“Цэнгэг Ерөө”-гийнхэн гол, усаа цэнгэг байлгахын төлөө нэгдсэн

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Уул уурхайн олборлолт явуулж буй уурхайнуудын нөхөн сэргээлтэнд мониторинг хийх тэдний хариуцлагыг дээшлүүлэхэд олон нийтийн оролцоо нэн чухал болохыг Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь “Цэнгэг ерөө” ТББ-ийнхэн иргэддээ таниулж мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг хийснээр  үр дүнд хүрч байгаа тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Тэд орон нутагт нь үйл ажиллагаа явуулж буй компаниудын нөхөн сэргээлтийн тайлан мэдээг шат шатны  төрийн байгууллагуудад хандаж авснаар нөхөн сэргээлтээ хийгээгүй байгаа компаниудыг олон нийтэд мэдээлж хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг шаардсаар байгаа аж. Ерөө сумын удирдлагуудаас компаниудын “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт” явуулж нөхөн сэргээлт хийх гэрээг ил тод болгохыг шаардаж албан хүсэлтээ  өгсөн ч салбар яам, газар агентлагуудтай хийсэн гэрээний хувь тэдэнд байдаггүй учраас  дээрхи байгууллагуудад албан тоот өгөх зэргээр чирэгдэл учруулж  байж хариу авсан тухайгаа тэд ярьж байв. Энэ нь орон нутгийн удирдлагуудад яам, газар, компани хооронд байгуулсан гэрээний хувийг засаг захиргааны анхан шатны байгуулагууддаа өгч байхыг сануулж байв.   Ингэснээр иргэд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэх тухай ярьж байсан юм.

 

Нөхөн сэргээлтийн гэрээний хэрэгжилт хангалтгүй

 

БОАЖЯ, АМГТГ-т мэдээлэл хүссэн албан тоотыг энэ оны аравдугаар сарын эхээр  хүргүүлж улмаар энэ сарын эхээр  АМГТГ-т хариу ирүүлжээ. Уг бичигт Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дагуу “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээг 2018 онд “Баяжмал алт”, “Толгойтын гол” компани тус тус байгуулсан. Харин  “Жинжий майнинг” компанийн талбай усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй тул гэрээ байгуулаагүй. “Толгойтын гол” компани 2018 онд ашиглалт явуулсан ч  2019 оны гэрээний хэрэгжилтээ ирүүлээгүй учраас 2020 онд үргэлжлүүлэн сунгаагүй. “Баяжмал алт” нь 2019 онд хөрөнгө оруулалтгүйн улмаас ашиглалт явуулаагүй ч гэрээнд заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул гэрээг нь энэ онд сунгасан тухай дурьджээ.Түүнчлэн БОАЖЯ-аас “ Морьт хангай” ХХК-ийн MV-007969 тоот ашиглалтын талбай ” ...  усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд давхцсан тул 2016 онд БОАЖЯ, АМГТГ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, МХЕГ -ын хооронд хийсэн гэрээ, мөн ашиглалтын талбай нь дээрх усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай  MV-008888 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайтай ХХК-гийн 2018 онд хийсэн нөхөн сэргээлтийн гэрээг тус тус хүргүүлжээ. Харин гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг орон нутгийн засаг захиргаанаас авах боломжтой гэсэн ч орон нутгийн удирдлагууд нь энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, мэдээлэл хомс байдаг гэж эх сурвалж ярив.

 

Сэлэнгийн Ерөөд ашиглалтын 53 тусгай зөвшөөрөл байна

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум аймагтаа хамгийн том 8203 кмкв газар нутагтай. Нийт газар нутгийнх нь 70 хувь нь буюу 527984 га газрыг ой, 2979 га талбайг гол горхи, булаг шанд, нуур цөөрөм, тойром эзэлдэг. Ерөө түүний цутгал голууд сумын гадаргын усны эх ундрагыг бүрдүүлдэг байгалийн үзэмж төгс хосолсон нутаг.

Монгол Оросын геологичид хайгуул шинжилгээний ажлыг олон жил явуулснаар  үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алт болон төмрийн хүдрийн, барилгын материалын салбарт ашиглагдах хэд хэдэн ордуудыг Ерөө гол түүний цутгал голуудын орчимд нээсэн байдаг. 1972 онд судлагдсан алтны ордуудыг түшиглэн  Толгойтын алтны үйлдвэрийг байгуулсан нь манай улсын алтны ууган үйлдвэр юм.1972 онд анхны ажилчид 26 хүнийг элсүүлж ЗХУ-ын “Лен- Золото” комбинатад мэргэшүүлэн дадлага туршлага олгож байжээ. Уг алтны үйлдвэрийг “Монросцветмет” нэгдэлд харьяалуулж тухайн үеийн ханшаар 25 сая төгрөгт шилжих рублийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус үйлдвэр 400 гаруй ажилчидтай байсан бөгөөд алт олборлох хоёр драга,  алхагч эксковатор, ангилан ашиглалтын болон хайгуулын хэсэгтэйгээр 1972-2002 он хүртэл ажиллажээ. Энэ хугацаанд  26 сая шоо метр элс, хайрга угааж жилд нэг тонн гаруй алт олборлож улсын эрдэнэсийн санд тушааж байсан байна. Судлагдсан нөөц дууссаж уурхай зогсоход техник тоног төхөөрөмжийг  Төв аймгийн Заамар сумын алтны орд руу шилжүүлж нөхөн сэргээлтийг хийгээгүйгээс Их алт, Толгойтын голын газар нутаг тэр чигтээ ухсан нүх овоолсон шороо үлджээ.

 

3086 га талбай уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас  сүйтгэгдсэн

 

Хаягдсан шороон овоолгыг “Баяжмал алт” /МҮ-00003613/ 55.9 га талбайд 2001-2031 он хүртэл “Жинжий майнинг” /МҮ-00016901/  41.9 га талбайд 2011-2041 он хүртэл АМГТГ-аас олборлолтын  тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсаар байна. Мөн 36.5 га талбайд  1995-2025 он хүртэл зөвшөөрөлтэй “ Толгойтын гол”  компани лицензээ  “Бугант Нандин” компанид  шилжлүүлжээ. Харин эдгээр компаниуд нөхөн сэргээлтээ хийж байгаа эсэхэд байгаль орчин, газар нутгаа хамгаалахаар иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Цэнгэг Ерөө”, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ууд газар дээр нь шалгалт хийсэн тухайгаа мэдээлсэн юм. Гэвч жил бүр байгаль орчины менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдэх нөхөн сэргээлтээ хангалттай хийгээгүй. Өмнө нь хагас дугтуу хийсэн нөхөн сэргээлтийн тайлан болон талбайг үзүүлж энэ онд хийсэн мэтээр  мэдээлжээ. Одоогоор тус сумын  нийт нутаг дэвсгэрийн 3086,3 га талбай уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас сүйтгэгдээд байгаа юм байна. Харин ашигт малтмалын 53 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 41, хайгуулын 12 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 алт зэсийн, төмрийн 6, барилгын материалын нэг зөвшөөрөл байна. “Цэнгэг Ерөө” ТББ-ын тэргүүн Б.Цэцгээ ярихдаа “Сүүлийн жилүүдэд “Алт-2” хөтөлбөртэй холбоотойгоор газар нутгийн эвдрэл эрс нэмэгдсэн. Энэ нь орон нутгийн удирдлагын зүгээс нөхөн сэргээлт хийлгэх хийсэн эсэхэд хяналт тавих асуудал эртнээс сул явж ирсэнтэй холбоотой.Ерөө суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн нөхөн сэргээлтийн гэрээ олон нийтэд ил тод бус, хэрэгжилтэд иргэдийн төлөөл хяналт тавьж чадахгүй хэвээрээ байна. Тиймээс манай байгууллага  Ерөө сумын ИТХ-д уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлт явуулж буй компаниудын мэдээллийг тогтмол танилцуулж зохих шийдвэрүүдийг  гаргаж ажиллах. Засаг даргатай гэрээ байгуулж буй уул уурхайн компаниудын мэдээлэл хаалттай, үүнийг өөрчлөх мэдээлдэг болгох талаар шаардаж албан тоот явуулж байна” гэсэн юм.  Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Бугант Нандин” компани нь орон нутагтаа уул уурхайн бус барилга байгууламжийн томоохон үйлдвэр барьж дуусч байна.

Энэ нь бусад компаниудад уул уурхайгаас бусад бизнес эрхлэх боломж байгааг харуулж байна. Энэ оны наймдугаар сард хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх байгаль орчны нөхөн сэргээлтэнд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг хангах зорилгоор “Голын усны бохирдлыг энгийн аргаар тодорхойлох” сургалтыг усны экологич Б.Эрдэнэтунгалагтай хамтран зохион байгуулсан. Нутаг ус, байгаль орчноо нутгийн иргэд өөрсдөө л хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах  юм гэдгээр хандаж иргэдээ идэвхижүүлэх ажлыг хийсээр байна. Цаашид байгаль  орчиндоо ээлтэй, орон нутагтаа үр өгөөжтэй, хөрөнгө оруулалттай, иргэд нь мэдлэг мэдээлэлтэй болгож цэнгэг гол мөрөнтэй сум болоын төлөө ажиллана гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.22 МЯГМАР № 244 (6469)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

36 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 32 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 39 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин