Б.НАМУУНТАМИР
ЖДҮ буюу жирийн иргэдийн бизнесийг төрөөс дэмждэг ганц том бодлого бол жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгох хөнгөлттэй зээл юм. Гэвч энэхүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл нь шударга бусаар хуваарилагддаг, танил хамаатан садандаа өгчихдөг, зээл хүссэн төслийн материалууд дундаас шалгарсан төсөл нь дандаа дарга нарын хүрээний хүмүүсийнх байдаг гэх мэт хэл ам дагуулж байсан нь саяхан.
Тэгвэл жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, ЖДҮХС-гаас жинхэнэ ЖДҮ-чид авсан зээлээрээ үйлдвэрлэлээ явуулах, ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зэрэг олон ахицтай зүйлийг хийж хэрэгжүүлэх боломжтой байдаг. Зөвхөн 2019 онд гэхэд 451 төсөл хэрэгжүүлэгчид 47 тэрбум төгрөгийг олгож, 3000 ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлсэн юм ЖДҮХС.
Үүний нэгэн жишээ нь “Уртын хүр” компани юм. Эднийх 2019 онд энгийн болон төслийн зуухыг цахилгаан газаар халаах шийдэл боловсруулж үр дүнгийн патентаар баталгаажуулсан үр дүнгээр 20 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ.
“Ийм хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт ЖДҮХС-гаас өөр хаана ч байхгүй”
“Уртын хүр” компанийн захирал Ш.Алтангэрэл “ Манайх 2019 онд энгийн болон төслийн зуухыг цахилгаан газаар халаах шийдэл боловсруулж үр дүнгийн патентаар баталгаажуулсан үр дүнгээр 20 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан. Хөл хорионы улмаас тэг зогсолттой байгаа ч хүндрэлийг боломж болгон ашиглахыг хичээж загвар судалгаан дээр ажиллаж байна. Төсөл хэвийн явагдаж байгаа шинэ бүтээл учраас олон нийтэд танилцуулахад бэрхшээлтэй байгаа. Зээлийн хувьд мэдээж ийм хөнгөлттэй нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэр одоогоор хаана ч байхгүй, зээлийг явсны үр дүнд бид шаардлагтай тоног төхөөрөмжөө авч үйлдвэрлэлээ явуулах боломжийг бий болгосон.
Сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд монгол гэр хувийн сууцанд дулаан алдагдалыг бууруулж чадсан 40 м2 хүртэлх талбай бүхий энгийн халаалтын энгийн халаалттай айлын зуухыг өөрчлөхгүйгээр цахилгаан ,газаар халаах шийдэл нь амжилтанд хүрч Гамшиг судлалын хүрээлэнгийн лабаратороор батаалгаалжуулж Монгол улсын оюуны өмч, стандартын шаардлага хангасан Монгол ахуйд монгол хүний гараар бүтээгдсэн. MNS-6780,2019 стандартын АЦ-2 газ цахилгаанаар ажиллах дулаан хуримтлуурт халаагуурыг үйлдвэрлэж байгаа. Дэлхийн нийт цахилгаан газ ашиглаж утаанаасаа салчихсан байхад бид яагаад чаддаггүй юм бэ. Үүний шийдэл нь тодорхой болчихсон байна. Хэрэглэгчдийн болон олон хүний амь нас эд хөрөнгөөр баталгаажиж туршигдан нотлогдоод байна. Манайх таван төрлийн цахилгаан газан зуух болон, дулаан хуримтлуурт цахилгаан халаагуурыг үйлдвэрлэж байна. Тухайлбал дулаан хуримтлуурт халаагуурын хувьд бүх зүг рүү жигд халдаг, шөнийн тогийг үнэгүй ашиглаад хуримтлуулсан агаар хуурайшихгүй дуу чимээ байхгүй, өдөр тог үнэтэй үед АЦ-2-2-020г загварын газан халаагуураар доод тавцанд байрлуулаад газаар халааж болдог юм” гэдийг хэллээ.
Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл COVID-19-ийн цар тахал, хатуу хөл хорионы улмаас ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа хэдий ч үүнийг боломж болгон ашиглаж шинэ бүтээгдэхүүнийхээ загвар судалгаан дээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.14 ДАВАА № 238 (6463)