Импортыг орлох дотоодын аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг илүү анхаарах цаг ирсэн

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Дэлхий нийтийн өмнө шинэ сорилт болж буй COVID-19 цар тахлын үед эдийн засгийн хямралаас сэргийлж, иргэдийнхээ орлогыг хамгаалахын тулд улс орнууд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эгзэгтэй үед ихэнх улс орон иргэн, аж ахуйн нэгждээ төрөөс нөхөн олгож байна. Тухайлбал, АНУ хямралыг даван туулах 2.3 триллион ам.долларын хөтөлбөр баталж 350 тэрбумыг бизнесүүдийг дэмжих зорилгоор зээл тусламж хэлбэрээр хүргэсэн. Бизнесүүд хаалгаа барьснаар ард иргэд ажлын байргүй болох үед нь Засгийн газраас долоо хоног бүр ажилгүйдлийн тэтгэмж болох 960 орчим ам.долларыг өгч эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Мөн америк иргэн бүрт 1200 ам.долларын чекийг шуудангаар илгээсэн нь цагаа олсон тусламж байсныг шинжээчид онцолж байна. Түүнчлэн Хятад 169 тэрбум ам.доллар, Энэтхэг 23 тэрбум ам.долларыг карантинд байгаа ядуу иргэдээ хооллоход зарцуулж, Итали 28 тэрбум ам.долларыг ажилгүйдлийн тэтгэмж болон бизнесүүдэд зээл олгох хэлбэрээр тусламж үзүүлсэн. Англи болон Дани улсууд ард иргэддээ ажилгүйдлийн тэтгэмж олгож, Итали болон Испани моргежийн төлбөрийг тодорхой хугацаанд царцаагаад байна.

Гэтэл манай улсын хямралын үед авч хэрэгжүүлж буй бодлого иргэдийн орлогыг хамгаалах биш эсрэгээрээ зардал руу чиглэсэн байна. Зээл төлөлтийг хойшлуулж, өргөн хэрэглээний барааны үнийг хянана гэж байгаа ч бодит байдал дээр иргэд болон ААН-ийн орлогод чиглэсэн бодит хөрсөн дээр буусан бодлого хэрэгтэй байна. Тиймээс Засгийн газар хэрэгцээгүй зардал болох хөшөө дурсгал, соёлын төв, спорт заал гэх мэт нэн яаралтай биш бүтээн байгуулалтад төсөвлөсөн санхүүжилтээ танах бүрэн боломжтой. Эдгээр бүтээн байгуулалтаас ирэх оны төсвөөс 1.1 их наяд хэмнэх гарц бий. Харин энэ мөнгөөрөө иргэдийн орлогод нэмэр болохуйц өрх бүрт мэдрэгдэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө бусад улс орнуудын жишгээр Ковид-19-ын нөлөөгөөр орлого нь хумигдсан иргэдэд сар тутам тэтгэмж, цалингийн нөхөн олговрыг олгож байна. Тэтгэмжийн хэмжээний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их байвал зохистой.

Улаанбаатар хотод 180000 гаруй иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо бий. Энэ тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420000 төгрөгөөр үржүүлвэл 75.6 тэрбум төгрөг буюу ирэх оны төсвөөс нэн яаралтай бус үргүй зардлаа танаж, шүүсийг нь шахаж чадвал энэ мөнгийг хангалттай хэмнэнэ. Иргэдэд олгох энэхүү тэтгэмж нь дан ганц зардалд туслахаас илүү алдагдаад байсан орлогод нь бага ч гэсэн нэмэр болох юм.

Ажлын байр бол ямар ч улс орны эдийн засгийн гол суурь. Тиймээс аж ахуй нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч рүү чиглэсэн бодлогоор ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Ажлын байрыг хамгаалах нэг хувилбар нь хүнд хэцүү цагт ажилчдаа цомхотгоогүй шалгуураар аж ахуй нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох юм. Хөл хорио дуусч хэвийн байдалд шилжихэд дээрх болзлыг хангасан компаниудын авсан хөнгөлөлттэй зээлийг ААН-н тайланд татваргүй орлогоор тусгаж өгөх зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн цомхотгол хийгээгүй, зээл аваагүй бол алдагдсан орлогын хэмжээгээр ирээдүйд төлөх татвараас хөнгөлөлт эдлүүлэх зэргээр эдийн засаг хурдан хэвийн байдалд ороход том нэмэр болох оновчтой бодлого эрсдлээс сэргийлэх гарц байх болно.

Монголбанк энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хоёр жилийн хугацаатай репо хөтөлбөрийнхөө эхний арилжааг зарлаж 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн банк, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон. Энэхүү хөтөлбөр нь Арилжааны банкууд уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм. Нэг талаас зөв ч энэ цаг үед импортыг орлох дотоодын аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бас санхүүжилтээ хүргэх нь илүү чухал байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/e.batshugar/posts/3754975464563587

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

6 цаг 8 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

6 цаг 8 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 56 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 28 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 29 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин