Засгийн газар онцгой үеийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийн хэрэглээний  зээл хойшлуулалтын арга хэмжээ үр дүн муу аргацаасан шийдвэр юм. Үүний оронд хүүг нь буулгаад хугацааг нь уртасгах эсвэл бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлсэн бол бодит дэмжлэг  болох байсан гэж олон нийт шүүмжилдэг. Харин ийм боломж банкуудад байхгүйг эдийн засагчид хэлсээр. Учир нь Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь боломжийг дээд түвшинд ашиглаж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, хэдийгээр цар тахалтай холбоотой хямралтай ч гэсэн өнөөгийн эдийн засгийн суурь нөхцөлд үүнээс илүү хэмжээнд ажиллах боломж хязгаарлагдмал юм. Харин энэ хүрээнд иргэдийн зээлийг хойшлуулах шийдвэр нэг гол арга хэмжээ нь гэж үзэж байна. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд тохирсон, цар тахлын үргэлжлэх хугацаанд иргэдийн орлогыг хамгаалсан бодлогын хэмжээний зохицуулалт болно. Ингэснээр иргэдийн цалин орлого буурсан үед тэдгээрийг хамгаалж чадна хэмээн Сангийн сайд үзэж буй.Цаашид онцгой үед эдийн засгийн ямар бодлого бодит дэмжлэг болох талаар эдийн засагч, экспертүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор, профессор Ж.Дэлгэрсайхан: Үр дүнтэй зарцуулах санхүүжилт зайлшгүй шаардлагатай

-Зээлийн хүүг бууруулахын тухайд нэгдүгээрт, энэ нь эдийн засгийн суурь нөхцөл нь сайжраагүй байхад боломж багатай. Хоёрдугаарт, тэр нь тухайн хоёр талын хооронд харилцан зөвшилцөж байгуулсан гэрээний асуудал. Гуравдугаарт, нөгөө талд эх үүсвэрийн зардал буураагүй үед банкны орлого, зардлын тэнцвэр алдагдаж тухайн салбартаа хүндрэл дагуулж болзошгүй гэсэн олон шалтгааны улмаас боломжгүй зүйл гэж хэлэх байна. Хэрэв үүнийг ямар нэг аргаар шийдэх гэж оролдвол банкны салбарт дэмжлэг үзүүлэх шаардлага үүснэ. Хугацааны хувьд энэ асуудал хүчээр шийдэгдчихлээ гэж ойлгож байгаа. Тодорхой хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь хугацааг сунгаж байгаа явдал юм.

-Жижиг, дунд бизнесийнхэнд 10.5 хувиийн хүүтэй зээл олгох тухай ярьж байна. Энэ зээлийг авах боломжтой  юу. Үүний оронд шууд бэлэн мөнгө тараах нь үр дүнтэй гээд байна. Бусад улсын Засгийн газар мөнгө тараах хөтөлбөр нэлээд хэрэгжүүлсэн юм билээ?

-Монголбанкны хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээнүүдийн нэг. Энэ арга хэмжээг цар тахлыг дотоодод алдахаас өмнө буюу есдүгээр сард гаргасан. Мөн цаг үеэ мэдэрсэн сайн шийдэл гэж харж байгаа. Саяхан бодлогын хүү буурснаар санхүүжилтийн хүү нь энэ түвшинд буурч ирсэн. Монголбанк өөрийн боломжийн хүрээнд үүнээс илүү шийдэл гаргахад хэцүү. Энэ нь зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд харьцангуй бага хүү мөн. Гэхдээ цар тахлын нөлөөгөөр бүх нийтийн бэлэн байдалд орж бизнесийн эргэлт дийлэнх салбарт бараг зогссон нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлснээс бүрэн дэмжлэг болоход эргэлзээтэй юм. Харин цар тахлын нөлөөнд харьцангуй бага өртсөн салбаруудын хувьд энэ эх үүсвэр эрэлттэй, энэ хэмжээний зардлыг даван гарч чадах магадлалтай байж болох юм. Мөн бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсаны дараа үүнийг үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм.

Мөнгө тараахын хувьд бид өөрийн хэмжээнд, бараг хэмжээнээсээ хэтрүүлэн тарааж байна. Сүүлийн жилүүдэд бид эдийн засгийн бүтцийг сайжруулж чадаагүй. Ядуурал, ажилгүйдлийг шийдэж чадалгүй халамжид дулдуйдсан давхаргыг нэмэгдүүлсэн нь бидний цар тахлын үед гарах нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлж байна. Тиймээс бид энэ хүнд хэцүү үед эмзэг давхаргаа хамгаалах нь зөв боловч хавтгайрсан мөнгө тараах хувилбарыг дэмжих нь буруу юм. Харин ч зорилтот бүлэгт чиглэсэн, үр ашигтай зардлаа хянасан халамжийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Үр ашиггүй, хэтэрсэн мөнгө тараалт нь биднийг санхүүгийн чадварыг доройтуулахаас цаашгүй. Бусад орны хувьд мөнгө тарааж байгаа тохиолдол байгаа нь үнэн. Гэхдээ ямар орон, ямар хэмжээний мөнгийг тарааж байна, ямар арга хэмжээтэй хослуулан ашиглаж байгааг судалж өөрийн орны хөрсөнд буулгасан хувилбарыг бий болгох хэрэгтэй.

-Ер нь хол хорио дахь эдийн засгийн дэмжлэгийг хэрхэн хэрэгжүүлбэл манайд  үр дүнтэй бол?

-Улс орнууд мөнгө тараахаас гадна бизнес эдийн засгийн орчноо маш хүчтэй дэмжээд байгааг бид анхаарах цаг аль хэдийнэ болсон. Мөнгө тараах байдлыг илүү тод хараад байгаа нь бидний бүх түвшинд улстөржилт, бэлэнчлэх сэтгэлгээ гүнзгийрсэнтэй холбоотой бололтой. Энэ хүрээнд төв банкууд хүүгээ хамгийн бага түвшинд буулгаж, бонд худалдан авах хөтөлбөр зарлаж, Засгийн газрууд бизнесийн орчинг хямд онцгой эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч байна. Бидний хувьд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмзэг дорой хэсгээ тэтгэх тал дээр сайн ажиллаж байгаа боловч энэ тал дээр үнэхээр сул талтай байна. Гэтэл цаашид Монгол Улсын өмнө тулгарч болзошгүй ядуурал, ажилгүйдлээс хамгаалах, өрийн дарамт, нийгмийн халамж, төрийг санхүүжүүлэх эх үүсвэр өнөөдөр орхигдоод байгаа бизнесийн салбараас, өнөөгийн хямралыг хэрхэн давахаас хамаарна гэдгийг ухаарахад тийм ч хэцүү биш байлтай. Үүнд баялаг бүтээдэг болон санхүү, оюуны салбарууд бүгд хамаарна. Ажлын байр бий болгодог, хүн цалинтай байлгадаг төрийн бус бизнесийн бүх салбар. Энэ тал дээр Монголбанкны хувьд өөрийн чадлын хэмжээнд арга хэмжээг цаг хугацаа алдалгүй, шат дараатай авч байгаа ч энэ нь өнөөгийн онцгой нөхцөлд хараахан эдийн засагт бүрэн дэмжлэг болж чадахгүй байна. Үүнд нэмээд Засгийн газрын зүгээс бизнесийг дэмжих татвар, санхүүгийн онцгой нөхцөлд нийцсэн онцгой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шаардлагатай бол өр нэмсэн ч буруудах зүйлгүй. Түүнийгээ бизнесийн орчныг дэмжихэд зарцуулсан тохиолдолд Монгол Улсын хувьд хамгийн үр дүнтэй зарцуулсан өрийн санхүүжилт болж магадгүй юм. Энэ нь ирээдүйг харсан үйлдэл байх болно.

 

Эдийн засагч, судлаач Ц.Лут-Очир: НДШ төлөгчдөд нэг сарын шимтгэл болох нийт 331 тэрбум төгрөгийг буцаан олговол бодит дэмжлэг болно

-Зээлийн төлбөр хойшлуулснаар компани, хүмүүсийн хүндрэлд орсон санхүүгийн байдалд дэмжлэг болох нь зайлшгүй. Гэхдээ үүний цаана банкны мөнгөн урсгал удааширч, эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэл бий. Монголбанкнаас бэлэн мөнгө нийлүүлэх шаардлагатай болно. Нөгөө талаас эдийн засгийн эргэлтийг тэтгэх, хэрэглээг дэмжих бодлого явуулснаар мөнгөн урсгалыг хурдасгах арга хэмжээ шаардлагатай. Хатуу хөл хорионоос болж хүнснээс бусад эдийн засгийн харилцаа тэг зогсолт хийж, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс хэцүү байдалд орлоо. Хорио тавигдлаа ч байдал хурдан дээрдэх найдлага бага. Улс эмзэг бүлгийн хүмүүстээ хүнсний талон, мөнгөн тусламжаа өгч байгаа. Гэтэл улсад НДШ төлдөг, татварыг бүрдүүлдэг дундаж давхарга хаягдаж байгаа нь шударга бус юм. Тиймээс эдийн засгаа идэвхжүүлэх, мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд COVID-19-ийн нөлөө байгаагүй үе болох 2019 оны арванхоёрдугаар сард НДШ төлсөн бүх иргэндээ тухайн сарын шимтгэлийг нэг удаад буцаан олгохыг санал болгож байна. Нийт дүн 331 тэрбум төгрөг. Энэ бүх гүйлгээ зөвхөн Монголдоо эргэлдэж, гадагшаа доллар болоод урсаад явчихгүй байлгахын тулд ямар ч бараа, ажил, үйлчилгээ авах эрхтэй. Төгрөгтэй ижил үнэ цэнтэй виртуал төлбөрийн нэгж И-баримт апп ашиглан гаргаж болно. ‘Хэрэглээ’ виртуал нэгжээр бараагаа зарсан компани ханган нийлүүлэгчдээ цааш төлбөр хийх ба банкны зээл, улсад төлөх татвар, НДШ-ээ төлж болно. Дансны үлдэгдэл дүнгээс сар бүр нэг хувиар татвар суутгах тул хурдан хэрэглэх хандлагатай байх ба бусдын бараа үйлчилгээг дэмжиж, мөнгөний эргэлтийг түргэсгэнэ. Цөөн хүн амтай улс, мэдээллийн технологийн хөгжлийн давуу талыг бид одоо л ашиглах хэрэгтэй байна.

Банк өөрийн эх үүсвэрээс олгосон зээлийн эргэн төлөлт хойшлуулах буюу зөвхөн үндсэн төлбөр хойшлуулах тохиолдолд нэгдүгээрт  банк бусдаас татсан эх үүсвэрийн урсгалтай уралдуулж зээл олголт хийсэн учир зээл төлөгдөхгүй, хадгаламж эзэмшигч эх үүсвэрээ сунгахгүй тохиолдолд төлбөрийн чадварт нөлөөлнө. Хоёрдугаарт, олон улсын аудитын байгууллагууд цар тахал, Засгийн газар Монголбанкны шийдвэрээр зээл хойшлуулахыг зөвшөөрдөггүй буюу эрсдэлтэй зээлдэгч гэж үздэг. Иймээс олон улсын аудитын бүртгэлийн дагуу эрсдэлийн сан үүсгэх шаардлага банкинд гарна. Ингэвэл банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээнд хүндрэл учирч магад. Гуравдугаарт, хуучин зээл төлөлт хойшилсон нь зээлдэгч зээлээ төлж чадахгүй байгааг харуулж байгаа хэлбэр. Мөн шинэ зээл гаргах боломж муудаж банкны багц эрсдэл дагуулна.

 

Эдийн зсагч Ч.Отгочулуу: Засгийн газар хоёр их наяд төгрөгийн  эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй

-Зээл хойшлуулалт үр дүнтэй арга биш.Үүний оронд төсвөө хэмнэж нэг их наяд төгрөгийн, Монголбанк эрсдэлийн сангийн илүүдэл эх үүсвэрээс мөн нэг их наяд төгрөг гаргаж нийт хоёр их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулж зээл нь хүндрээд байгаа иргэн, аж ахуйн нэгжид нэг  мөсөн тусламж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл компаниудад яг одоо дампуурчихгүй байхад мөнгөн амь тариа хэрэгтэй байна. Үхэх гэж байгаа амьтанд амь тариа яаралтай хийж байж амийг нь аврахтай адил зүйл болж байна. Дараа гээд хойшлуулбал дампуурна. Дампуурсны дараа одоо байгаагаас илүү их зардал гаргаж байж босгоно. Тиймээс Засгийн газар өөр дээрээ ачаалал үүрэх хэрэгтэй.

 

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Хүүгийн төлбөрөөс нь хөнгөлсөн бол харин илүү сайн дэмжлэг болох байлаа

-Зээлийн хүү хойшлуулах нь өнөө маргаашийг аргацаасан арга хэмжээ. Орлогогүй болсон өнөө үед нэг хэсэгтээ нэмэртэй л байх. Гэхдээ хойшлуулсан ч дараа нь төлөх л болно. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаагийн л нэг илрэл. Тиймээс боломжтой байгаа газрууд нь зээлийн хүүг хойшлуулахгүй боломжийнхоо хэмжээгээр төлж байгаа нь зөв. Үүний оронд хүүгийн төлбөрөөс нь хөнгөлсөн бол харин илүү сайн дэмжлэг болох байсан байх.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

 

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

47 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 43 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 50 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин