Жилийн дөрвөн улиралд шинэхэн ногоог хэрэглэгчдэд хүргэж байна

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Монгол Улс жилд 20 орчим сая ам.долларын жимс, ногоог БНХАУ-аас худалдан авдаг гэсэн тооцоо бий. Цаашид өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр импортын хамаарлыг багасгаж, валютын урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж салбарынхан үзэж байгаа. Хүлэмжийн ногоо тариалалтад нарийн ногоо, жимс жимсгэнэ томоохон хувийг эзэлж байгаа учраас дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна.

Манайд өвлийн хүлэмжийг нэг мкв-ийг нь 200 гаруй мянган төгрөгөөр барьдаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн дурын хүн 1000 мкв хүлэмжийг 200 гаруй саяар бариулах боломж ховор. ЖДҮХС-гийн хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих зээлээр, хөнгөлөлттэйгөөр өвлийн хүлэмжээ байгуулан,  жилийн дөрвөн улиралд эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үүний нэг жишээ нь “Монгол хөрс” дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгч  З.Эрдэнэшүрийнх юм. Тэднийх  найман жилийн өмнөөс эхлэн хүнсний нарийн ногооны мухлаг ажиллуулахын хажуугаар жижиг хэмжээний зуны хүлэмжүүдэд олон жил нарийн ногоо тариалж борлуулдаг  айл юм. Тэдний гэр бүл 2019 онд ЖДҮХС-аас эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон технологийн шийдэлтэй дөрвөн улирлын нарлаг хүлэмжийг барих зорилготойгоор гурван хувийн хүүтэй 250 сая төгрөгийн зээлийг авчээ. Дөрвөн улирлын туршид ажиллаж хүнсний нарийн ногоо болон цөөн тооны төрлөөр жимс жимсгэнэ тариалж бага ч болов тодорхой хэмжээнд импортын бүтээгдэхүүнийг орлуулж дотооддоо тариалалт хийн шинэ төрлийн нарийн ногоо жимсний тариалалт турших болжээ. Жилдээ  7- 9 хүнийг байнгын ажлын байраар хангадаг аж.

Дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлсэн монголчуудын туршлага зузаан биш. Гэхдээ эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад эх газрын шимийг алдалгүй хүртэх боломжийг хүлэмжийн аж ахуй нээдэг. Өөрөөр хэлбэл, эргэх дөрвөн цаг яаж ч солигдсон ажралгүй амсах гарц нь энэ.

 

“Цар тахлаас хамааран саад бэрхшээлүүд тулгарсан ч төслөө 100 хувь хэрэгжүүлсэн”

“Монгол хөрс дөрвөн улирлын хүлэмж”-ийн аж ахуй эрхлэгч  З.Эрдэнэшүр “Манайх нийт 700м2 өвлийн хүлэмжийг эрэгтэй эмэгтэй ажилчдын болон лаборатор шинжилгээ , бүтээгдэхүүн савалгаа, аж ахуйн өрөө тасалгаатайгаар байгуулах гэж зорьсон. Дэмжигдсэн төслийн санхүүжилт маань  төслийн нийт санхүүжилтийн 65 хувийг бүрдүүлэх бөгөөд үлдэгдэл 35 хувийг манай ах дүүс садан төрлүүд бүхий л боломжоороо нийлж нэгдэж зээл тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтаа босгож дуусгасан. Төслийн хэрэгжилт 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд гүйцэтгэлийг хэрэгжүүлэх явцад бодит болон бодит бус саад бэрхшээлүүд нэлээдгүй тулгарсныг зах зухаас нь дурдмаар байна. Тухайлбал дүүрэг болон нутгийн удирдлагуудын хүнд суртал, шийдвэр муутай удаан, хариуцлагагүй байдал бидэнд маш их цаг хугацаа, ажлын хөлс, төлбөр мөнгөний алдагдлыг бий болгосон. Мөн нөгөө талаар бодит сөрөг нөлөөлөл гэвэл COVID-19 цар тахал. Тухайлбал, бидний төсөл бэлдэх үеийн барилгын материал, ажлын хөлсний төлбөр тооцоо 2019 ондоо хэвийн болон зээл авах үеийн тооцоолол байсан хэдий ч яг зээлээ аваад ид бүтээн байгуулалт эхэлсний дараа зах зээл дээр COVID-19 гарснаас үүдэж бараг нэг дахин үнэ нэмэгдсэн.  Тухайлбал, төсөл бичээд санхүүжилт хүсэх үед цементийн үнэ нэг тонн нь 170 мянган төгрөг улаан тоосго  ширхэг нь 180-200 төгрөг байсан бол бид зээлийн санхүүжилтээ гар дээрээ аваад ажлаа эхлэхэд  цемент нэг тонн нь зах зээл дээр  300000-320000 төгрөг, тоосго нэг ширхэг нь 300-350 төгрөг болсон. Бидэнд нийт 80 тонн цемент 75000 ширхэг улаан тоосго хэрэгтэй ч уг нэмэгдсэн үнээр аваад ажлаа эхлэхээс өөр арга байгаагүй нь бидэнд асар их үнийн зөрүүтэй санхүүгийн дарамт болсон гэх мэтээр цаг үеийн бэрхшээлтэй нөхцөл байдал тулгарсан ч төслийн хэрэгжилт 100 хувийн гүйцэтгэлтэй болсон.

Харин яг одоогийн нөхцөлд гэвэл COVID-19 цар тахлын хоёр дахь давлагаа буюу олон нийтийн хөл хорио нийгэм эдийн засгийн зогсонги байдал нь бидэнд үнэхээр хүндээр тусаж байна. Наад захын асуудал л гэхэд зайлшгүй шаардлагатай тусгай нарийн мэргэжлийн агрономич, нарийн ногоочин, хүлэмж халаалт дулаан хариуцсан 24 цагийн ажилчид нь өөрсдийн эрсдэлээ хамгаалах үүднээс хөл хориондоо байх хүсэлтэй байгаагаас эхлээд л олон асуудлууд ундарсаар өнөөгийн байдлаар түр зуурын  тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ энэ байдлыг бид түр зуурын асуудал, бэрхшээл гэж харж байгаа учраас удахгүй хэрэглэгчиддээ шинэ ногоо, жимсгэнэ, үр үрсэлгээгээ нийлүүлнэ. Удахгүй сайхан цаг нь ирэхээр өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээрээ бий болгосон бүтээн байгуулалт шинэхэн бүтээгдэхүүнтэйгээ угтана” гэдгийг хэллээ.

Манайд өвлийн хүлэмжийг нэг мкв-ийг нь 200 гаруй мянган төгрөгөөр барьдаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн дурын хүн 1000 мкв хүлэмжийг 200 гаруй саяар бариулах боломж ховор. Иймээс эднийх  ЖДҮХС-гийн хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих зээлээр, хөнгөлөлттэйгөөр өвлийн хүлэмжээ байгуулан,  жилийн дөрвөн улиралд эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.8 МЯГМАР № 234 (6459)

 

Оюун
Хүлэмжийн ногоог ямар хэмжээгээр хүргэлттэй хаагуур зарагддаг гэх мэт
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

53 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 49 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 56 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин