С.САРУУЛ
Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тул та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой гэдгийг “Монголын ипотекийн корпораци” ОССК-аас мэдэгдлээ.
Худалдаа хөгжлийн банк
Төрийн банк
Хаан банк
Голомт банк
Хасбанк
Эх сурвалж: www.polit.mn