Хөл хорионы үед гэрээсээ гаралгүйгээр хүнсээ захиалаарай

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс анх удаа дотооддоо бүх нийтийн бэлэн байдлыг зарлаад  байгаа билээ. Энэ үед иргэд аль болох гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тэгвэл хотын дарга өчигдөр захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг  шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ. Иймд  хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг нэгтгэн хүргэхийг зорьлоо.

 

EMART

 

Нийтийн тээврийн хязгаарлалт хийгдсэнтэй холбоотойгоор “Имарт”-ын салбар дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь богиноссон ч онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээ нь хэвийн явагдаж байгаа юм. Ойрын өдрүүдэд онлайн захиалгын хэмжээ ихэссэн тул өдөрт авах захиалгын хэмжээ дүүрч дараа өдөрт шилжиж байгаа ба захиалахдаа таны бараа бүтээгдэхүүн хүргэгдэн очих өдрийг сайн харах шаардлагатай. 

Захиалах: emartmall.mn

 

ARD SHOP

 

“Ард шоп”-оос өглөөний 11:00 цагаас өмнө хийгдсэн захиалга тухайн өдөртөө багтан хүргэгдэж байгаа юм. Тусгай хүргэлт буюу бялуу, мах, сүү гэх мэт бараануудыг хүргэх юм байна. Ард шопоос хүнс, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, цэвэрлэгээ, ариун цэврийн бүтээгдэхүүн, амны хаалт зэргийг захиалах боломжтой аж.

Захиалах: ardshop.mn

 

E-MONOS

 

“И-Монос”-ын хүргэлтийн үйлчилгээнд хандан өөрт хэрэгтэй байгаа эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ хүргүүлээд авах боломжтой. Мөн 1800-1883 захиалгын утас нь ачаалал ихтэй байгаа тул хэрэглэгчдээ вебсайтаар нь дамжуулан захиалга өгөхийг анхаарууллаа.

Захиалах: emonos.mn

 

“САНСАР” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

 

“Сансар” сүлжээ дэлгүүр эдгээр өдрүүдэд онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээгээ хэвийн явуулж буй. Онцгой нөхцөл байдалтай холбоотой ачааллын улмаас энэ хугацаа бага зэрэг уртасч байгаа ч дэлгүүрийн зүгээс хурдан хугацаанд засаж сайжруулахаа мэдэгдээд байна.

Захиалах: esansar.mn

 

МОНГОЛ ШИМ

 

“Монгол шим” нь эх орны хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог. Одоогоор тэд өөрийн вэб болон “LendMn”, “SuperUp” аппуудаар дамжуулан захиалга авч буй. 50 мянгаас дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд хүргэлт үнэгүй аж.

Захиалах: mongolshim.mn, SuperUp

 

E-NOMIN

 

“Номин”-ийн cүлжээ дэлгүүрүүд болон enomin онлайн дэлгүүр хэвийн ажиллаж буй. Бусад онлайн дэлгүүрийн адилаар ойрын өдрүүдэд хүргэлтийн үйлчилгээ нь ачаалалтай байгааг харгалзан үзээрэй.

Захиалах: eshop.nomin.mn

 

GOOD PRICE

 

“Good Price”-ийн салбар дэлгүүрүүд болон хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа бөгөөд онлайн захиалгаа харьцангуй олон сувгаар авч байгаа ажээ.

Захиалахдаа, Chatbot: m.me/goodpricemarket, болон  Univision Mongolia IPTV > ТВ АПП > Good Price Market хэсгээс захиалах юм байна.

 

ТОК ТОК

 

Хоол, ахуйн бараа, живх хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг TokTok нь бүх нийтийн бэлэн байдлын энэ үеэр хүргэлтийн ажилтнуудаараа дамжуулан үйлчлүүлэгчийн захиалгын дагуу дурын дэлгүүрээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нь цуглуулж, хүргэлт хийх үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Захиалах: 77667766, toktok.mn, TokTok

 

УОК-ын шийдвэрийн дагуу хүнс, эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны байгууллага хүргэлт хийж байгаа тул захиалга ихтэй байгаа бөгөөд үүний улмаас хүргэлтийн хугацаа удааширч байгаа тул иргэдийг хүлээцтэй байхыг хүргэлтийн хүргэлтийн байгууллагууд анхааруулаад байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

1 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

2 цаг 41 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

4 цаг 48 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин