Ерөнхийлөгчийн санаачилга ба эдийн засагчдын байр суурь

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Уг зөвлөмжөөр цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон юм. Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих  боломжтой юу сэдвээр эдийн засагч, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн байр суурийг хүргэж байна.

 

О.Амартүвшин:  Ерөнхийлөгчийн саналыг даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр

 

-МҮХАҮТ-ын зүгээс хатуу хөл хорионы үед эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг удирдах санал боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нөхцөл байдал шинэ зүйл биш. Өнгөрсөн хавраас бид шаардлагатай бүх судалгааг хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг маш тодорхой гаргаж өгч байгаа. Харамсалтай нь Засгийн газар хөл хорио тогтоохдоо цаана нь учирч байгаа бодит эрсдэл тухайлбал, иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүд  ажлын байраа хадгалах, бизнесээ авч үлдэх боломжийг үлдээх нөхцлийг маш хангалтгүй бодолцож байна. Тиймээс цар тахлын хоёр, гурав дахь давалгаа гэж ярьж байгаа одоо үед бид өмнөхөөсөө ямар туршлага, сургамж авсан бэ. Үүнд үндэслээд эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр судалгаа, тооцоонд үндэслэсэн саналууд гаргасан байгаа. Нөгөөтэйгүүр, бид Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Иргэдийг хоол хүнсний суурь хэрэгцээгээр хангах, нөгөө талаар дотоодын аж ахуйн нэгжүүд  хэдий болтол сул зогсолт хийх нь тодорхойгүй байгаа ийм нөхцөлд даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр. Засгийн газрын зүгээс энэ саналыг зөв буруу гэж шүүхээсээ илүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гарц, гаргалгаа олох хэрэгтэй. Ирэх жилийн төсөвт бараг дөрвөн их наяд төгрөгийн бүтээн байгуулалт, музей, соёлын төв, хөшөө дурсгал барихад төсөвлөсөн. Үүнээс нь царцааж болохыг нь орхиод иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг нь хамгаалахад зориулмаар байна. Энэ бол “гэртээ бай” гэж дүрэмдэх биш идэх хоол, түрээс, төлбөртөө санаа зовохгүйгээр гэртээ байх нөхцлийг нь хангах тухай юм.

 

Хуульч, судлаач Д.Тэгшбаяр: Мөнгөгүй байсан ч эх үүсвэр гаргаж хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг

 

-Хямралын үед өрх бүрийн эдийн засаг хүнд байна. Одоогоор Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжих боломжтой юу гэвэл боломжтой. Мөнгө байхгүй байсан ч байлгах нь Засгийн газрын үүрэг. Манайх хэдийгээр дотооддоо COVID-19-ийг алдалгүй 11 сар болсон ч эдийн засгаа дэмжих, эрсдэлийн удирдлагын бодлогоо тодорхойлохдоо яг дотооддоо тархаад хөл хорих үед авах системтэй арга хэмжээг тодорхойлоогүй байсан. Олон улсын санхүүжүүлэгчдээс эдийн засгийг дэмжих нэрээр 560 гаруй сая ам.доллар авчихаад зорилтот арга хэмжээндээ зарцуулаагүй музей, хөшөөнд зарсан нь үнэн шүү дээ. Дэлхийн бүх улс энэ үед өрх гэр бүл, иргэд, бизнесээ дэмжиж татвараас чөлөөлж зарим тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, бэлэн мөнгө тараасан. Хятадад бизнес эрхлэгчдээ дэмжиж таван жилийн татварын чөлөөлөлт үзүүлэхээр боллоо.  Манайх 10 сарын турш бизнесээ боомилж, юу ч хийгээгүй өдий хүрсэн.Уг нь ийм хөл хорионы үеийг тооцоолж, бүтэн жилээр баялаг бүтээгчдээ чардайлгах нь буруу байсан. Хэдийгээр хэдэн талаас нь хэлсэн ч дуугүй өнгөрсөн. Олон улсын байгуулагуудад  тусламж, зээл авахдаа хэнтэй гэрээлснээ мөн цаад эздийг нь гэрээгээ бүхэлд нь ил болгох амлалт өгөөд санхүүжилт авсан. Тухайлбал,  тавдугаар сарын сүүлд ОУВС-гаас авсан 98 сая ам.долларын зарцуулалт ил болоогүй. Яагаад энэ үед иргэдээ дэмжих арга хэмжээ аваагүй  вэ гэвэл санхүүжилтийн зарцуулалттай шууд холбоотой. Халамжийн бодлогыг дэмждэггүй ч ийм үед дэмжих нь цагаа олно.

 

“Монголий Вояж” компанийн захирал С.Алтантуяа: Ерөнхийлөгчийн санал өрхөөр дамжуулан  аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого 

 

-Ерөнхийлөгчийн оруулсан санал бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүддийн өмнөөс хийсэн маш сайн санал. Төр ард түмнээ бодож байгаа бол тэднийг цалинжуулж, ажил олгодог аж ахуйн нэгжүүдээ  дэмжих хэрэгтэй. Дэлхийн улс орны жишиг юуны өмнө улс орноо нуруундаа үүрээд зүтгэж яваа бизнес эрхлэгчдээ нэгдүгээрт дэмждэг. Тэд  ард түмэндээ буцалтгүй тусламж хандив болгон дор хаяж  хүн бүрт 1000 ам.доллор хандивласан. Нөгөөтэйгүүр Монголын бизнес эрхлэгчид болон аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санал хүсэлт гэвэл нэгдүгээрт,  аж ахнуйн нэгжүүдэд ажилчдаа хадгалж үлдэхийн тулд өмнө нь өгч байсан 200 мянган  төгрөгийг сар бүр үргэлжлүүлэн олгох, хоёрдугаарт, НДШ-ийг хилийн хорио цээр цуцлах хүртэл хугацаагаар чөлөөлөх. Гуравдугаарт,үйл ажиллагаа нь зогсоогүй байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын, үл хөдлөхийн төлбөр, ашиг орлогын татвар болон бусад үйл ажиллагааны ашиглалтын зардалцахилгаанаар халаалтаа шийдэж ажиллаж байгаа жуулчны бааз, зочид буудал, амралтын газрын цахилгааны төлбөрийг хойшлуулах. Мөн хотын татвар гэх мэт бусад олон татаас, шимтгэлээс чөлөөлөх хэрэгтэй байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд ажилчдын банк, ББСБ, ломбардаас зээлсэн зээлийн хүүг нэг жилээр хойшлуулж тэдэнд  шалгуур үзүүлэлт багатай бага хувийн хүүтэй урт хугацааны зээл олгох нэн чухал хэрэгтэй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн  Г.Оюунгэрэл:  Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж

 

-Миний хувьд хэрэгжих  боломжтой. Учир нь төсөвт асар их үр дүн, үр өгөөж, ашиг багатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал батлагдсан .Эмнэлгээс бусад барилга байгууламжийн зардлыг танах хэрэгтэй. Мөн бусад машин, тоног төхөөрөмж шинэчлэх зардлууд ч байгаа. Бэлэн мөнгө гэхээсээ ваучер нь бүр үр дүнтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих том боломж. Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж. Иргэд халаалт дулаан эрчим хүч, усны мөнгөө төлж болно. Иргэдийн амьдрал хүндэрч байна шүү дээ.Өдрийн орлогоороо амиа тээж яваа олон хүн байгаа. Түрээсийн байранд амьдардаг, түрээсийн лангуу, байр ашиглаж амь зууж яваа ч хүн олон бий.

 

Эдийн засагч Ч.Батсайхан: Банкинд хэвтэх амьгүй мөнгө эргэлтэд орох байсан

 

-Банкинд хэвтэх амьгүй мөнгийг амь оруулж эргэлтэд оруулахын тулд иргэддээ тарааж өгөхөд юу нь буруу байх билээ. Өрхүүдэд тараасан мөнгө  байшин барилга, хөшөө дурсгалд  зарцуулагдахгүй. Хоол унд, цахилгаан, байрны мөнгө, НӨАТ-т төлөгдөж татвар болж эргэлтэд орсноор жижиг, дунд бизнес эрхлэгчид эргэлдэх мөнгөтэй болно биз дээ.  Эс бөгөөс хэдэн эрх мэдэлтэн тэр мөнгийг өөр зориулалтаар өөрсөддөө ашигтай эргэлтэд оруулна шүү дээ. Харин зээл тусламжийг их бүтээн байгуулалтад шат шаттай оруулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.19 ПҮРЭВ № 222 (6447)

 

Баярлалаа 😊 Маш их тооцоо, судалгаа шинжилгээ хийсэн байна. Бие биенээ дэмжсэн энэ саналыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Жижиг аж ахуйн нэгжүүд хэдэн хүнд цалин хөлс өгч тус болоод явдаг. Цалин, түрээс, банкны зээл олон асуудал бий... Яаралтай хэрэгжүүлэх нь зөв.
tiim shvv eronhiilogchiinhee sanaliig demjmeer ymaa
huwin hewshild ajilladag.tvreesiin bairand amidardag hvmvvs vnen hvnd baidald orchihloo bair tvreeslegch nar tvreese zogsoono uharaana gej baihgvi sh de huwiin baiguullaguud ajlaagvi nohtcold.tcalin gej ogdoggvi bolohoor yaj amaa hodolgohoo medehgvi bna ene 76 oorsdin hvreegeere l oilgod baih yum tegeed.l hvvhdiin 100.k l jishe.bolgono hvvhdiin mongo awdaggvi.zondoo ail orh baigaa
Amar
Tiime tsalingiin zeeleesee uldsen heden togrogooroo amdarch baigaa
Zochin
Tsalingiin zeeltei humuusig bas bodoh heregtei tsalingaa abch baigaa ch gesen tahlin uid ideh hool em tan geed zondoo mongo heregtei tsalingiin zeeliig bas tsartsaah heregtei. Danda ipotek gej baih yum
Usa gehed l co19 tsar tahaliin ued tatvar tologch irged bolon gadaadiin ajilchidad 1200$ tuslamj vzvvlj bsan
Яахаараа ерөнхийлөгчөөсөө том толгойтой ерөнхий сайд байдаг байна. Ерөнхийлөгчийн шийдвэр ард түмэнд дариу авах арга хэмжээ юм. Юу ч чадахгүй 76 г тарааж ерөнхийлөгчийн засаглалтай орон болмоор юм.
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

2 цаг 34 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

3 цаг 30 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

5 цаг 37 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин