Молдовын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай таны мэдэх ёстой таван зүйл

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг Молдовт ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт  ням гаригт  болсон. Учир нь энэ сарын 1-нд болсон эхний шатны санал хураалтаар аль ч нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдсөн. Европын талыг баримталдаг сөрөг хүчний нэр дэвшигч Майя Санду 58 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ сонгуулийн тухай таны мэдэх ёстой таван зүйлийг “The Moscow Times” сайтаас орчуулан хүргэж байна.

1.Европ болон Оросыг дэмжигч гэж хоёр хуваагддаг

Молдов бол Украйн, Румынийн хооронд байрладаг Европын хамгийн жижиг бас ядуу улс юм. Дөрөв орчим сая хүн ам нь Румын хэлээр ярьдаг олонх, Орос хэлээр ярьдаг цөөнх гэж хоёр хуваагддаг. Харин улс төрийн хувьд Европын холбоо болон Оростой дотно харилцахыг эрмэлздэг гэж хуваагдана.

2.Ерөнхий сайд асан Майя Санду ялав

Оросын талыг баримтлагч  хуучин ерөнхийлөгч Игорь Додон энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд  дахин ялалт байгуулна хэмээн итгэж байсан ч Европыг дэмжигч Ерөнхий сайд асан Майя Санду нэг сая орчим иргэн буюу 58 хувийн  санал авч, ялалт байгуулав.  Түүнд Молдов дахь Европ, Оросын цагаачид ихэнх нь саналаа өгсөн байна. Гэхдээ энэ сонгуулийг шударга бус, маргаантай болсон гэж үзэж байна.

3. В.Путин Европыг дэмжигч ерөнхийлөгчид баяр хүргэлээ

Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан учир Молдовын улс төрийн үйл явцад ОХУ зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд тэд Оросын талыг баримтлагч Игорь Додоныг дэмжиж байсан нь тодорхой.  Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  Майя Сандуд өчигдөр баяр хүргэж, түүний ялалтыг зөвшөөрөв.

4. Молдовын анхны эмэгтэй ерөнхийлөгч

 Баруун төвийн үзэлтэн, Европын талыг баримтлагч, Молдовын улс төрийн зүтгэлтэн Майя Санду  2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Игорь Додонд ялагдаж байв. Харин 2019 оны үндэсний хямралын дараа Ерөнхий сайдын албыг хашсан. Энэ нь Додоны Социалист намтай хамтарч одоо Туркт цөллөгт байгаа бизнес эрхлэгч Владимир Плахотнюкийг дэмжигчдийг  Засгийн газраас шахан зайлуулах зорилготой байв. Тус улсын хувьд ерөнхийлөгч нь эрх мэдлээ ерөнхий сайдтайгаа хуваадаг боловч ерөнхийлөгч  улсынхаа улс төрийн нөлөө бүхий тоглогч нь байдаг юм. Ийн Санду Молдовын анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо.

5. Дараагийн сонгууль болтол Молдовт таагүй байдал үүсч болзошгүй

Санамсаргүйгээр Майя Санду ялалт байгуулсан ч парламентад олонх болж чадаагүй учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх нь хязгаарлагдана хэмээн шинжээчид үзэж байна.  Тиймээс дараагийн парламентын сонгууль болтол Молдовт таагүй байдал үүсч болзошгүй хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 33 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 33 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 33 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 33 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 33 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 33 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 33 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 33 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 33 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 33 мин