Б.ДОЛЖИНЖАВ
Дэлхийд 52.4 сая хүн халдварлаж, Монгол Улсын дотоодод халдвар тархаад буй эгэзэгтэй энэ цаг үед COVID-19-ийн эсрэг вакцин тун удахгүй бэлэн болж, цар тахал биднийг орхиж, хэвийн тайван амьдралдаа шилжихэд бага хугацаа үлдсэн сайхан мэдээг дуулгая. Тодруулбал, АНУ-ын “Moderna” компани вакциныхаа туршилтыг дуусгаж энэ сарын сүүлээр үр дүнг нь танилцуулна хэмээн мэдээлэв. “Moderna” компани вакцины сүүлийн туршилтдаа 30 мянган сайн дурын ажилтныг хамруулжээ.
Үүний өмнөхөн даваа гаригт “Pfizer” компанийн вакцин 90-ээс дээш хувийн үр нөлөө үзүүлснээ зарлаад байгаа юм. “Pfizer” компанийн хувьд 43 мянган сайн дурын ажилтнаас 94 хүнд нь 90-ээс хувийн үр дүн үзүүлснийг зарласан. Доктор Антони Фаучи “Moderna” компанийн вакцин “Pfizer”-ийн үр дүнг давтана гэж итгэж байна. Ингэж чадвал бид халдвараас урьдчилан сэргийлэх хоёр вакцинтай болно. Өндөр үр нөлөө үзүүлэхгүй бол бид үнэхээр гайхна” гэж ярьжээ. Мөн ОХУ-ын Спутник-V вакцин 20 сайн дурын ажилтанд үр дүнгээ өгснийг мэдээлэв.
Эх сурвалж:CNN