“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр” энэ сарын 7-ны бямба гаригт тохионо. Үүнтэй холбогдуулан Бурхан багшийн сургаалыг цувралаар хүргэж байна.
В. ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХЫН БЭРХ ЁС
• Эцгээ баруун мөрөн дээр, эхээ зүүн мөрөн дээрээ дамнаад Сүмбэр уулын өөд авирахад, мөрийг нь дамнуурга холгон, ясанд нь хүртэл цоолж, янгинан өвчлүүлж, цус нь нэвчин урсаж, хамаг бие нь цусаар будагдсан ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах. Энийг мянга түмэн удаа давтсан ч хариулж үл чадах
• Хоол унд ховор тарчиг үед эцэг эхээ тэжээн тэтэхийн төлөө хамаг биеийн махаа огтлон өгч, энэ мэт үйлийг мянган түмэн удаа давтан үйлдлээ ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
• Эцэг эхээ эсэн мэнд, амар байлгахын төлөө залбиран өөрийн хоёр нүдээ ухаж өргөн, энэ мэт мянга түмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
• Эцэг эхийн амгалан жаргалангийн төлөа өр зүрхээ сугалж тарчлан зовж, энэ мэт үйлдлийг мянга түмэн давтлаа ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
• Эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө зулын гол болж шатахаас үл буцан, гар хөлийн ясаа хугачин чөмгөө цувуулахаас үл няцан, энэ мэт үйлдлииг олон мянга давтлаа ч эцэг эхиин гүн их ачлалыг хариулж үл чадах
• Эцэг эхийн ачийг хариулахын төлөө халуун моголцог төмрийг залгиж, бүхий биеэ түлэхээс буцан, энэ үйлдлийг хэдэн мянгатаа давтсан ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
Эх сурвалж: www.polit.mn