Настай хүмүүсийн сэтгэл гутралын талаар мэдэж байх ёстой 5 баримт

2020-10-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

- Хөгшчүүдийн сэтгэл гутралыг олж, эмчлэхэд хүндрэлтэй байдаг-

З.БАТЦЭЦЭГ

Сэтгэл гутрал бол бидний баяр баясал, эрч хүч, амьдарлын утга учирыг алдагдуулдаг хүнд өвчний нэг. Харамсалтай нь энэ өвчнөөр том хүн, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хэн ч өвдөж болдог. ДЭМБ-аас гаргасан статистикаар настай хүмүүсийн 7 хувь сэтгэл гутралд автдаг ба 60-аас дээш насныхны 6 хувь нь хөгжлийн бэрхшээлийн шалтгаан нь болдог. Харамсалтай нь настай хүмүүст анхны шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөх тохиолдол олонтаа гардаг аж. Нас ахихаар хүний ааш зан, дадал зуршил өөрчлөгдөн, ганцаараа их цагийг өнгөрөөж, хүнтэй бага харилцдаг тул сэтгэл гутралыг  ихэнхдээ хожуу оношилоход хүрдэг байна. Өөрийн болон ойр дотны хүнийхээ эрүүл мэндэд илүү анхаарахын тулд бид настай хүмүүсийн сэтгэл гутралын талаар бидний мэдэж байх ёстой хэдэн баримтыг дурдъя.

Баримт №1: Зүрхний өвчин сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг

Зүрх судасны өвчин (жишээ нь, даралт ихсэх) настай хүмүүсийн сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг. Холам Хандекерээр удирдуулсан Кембрижийн Их Сургуулийн судлаачид ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ судалгаа нь 370 гаруй мянган хүн оролцсон гэр бүлийн судалгаа.  Ойр дотны хүмүүсээс нэг нь л зүрх судасны өвчнөөр нас барахад сэтгэл гутралд орох магадлал 20 хувь ихэсдэг байна.  Түүгээр ч зогсохгүй эргээд сэтгэл гутрал нь зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Баримт №2: Тэтгэвэрт гарах үе хамгийн эрсдэлтэй

Настай хүмүүсийг сэтгэл гутралд ордог маш том хувийг тэтгэвэрт гарсан эхний жил эзэлдэг. Маш олон шалтгаантай. Амьдарлын хэв маяг огцом өөрчлөгдөх, харилцаа холбоо буурах, нийгмийн статус буурах, санхүүгийн байдал муудах. Түүнээс гадна хүн тэтгэвэрт гарахаараа нийгмийн идэвх буурч, гадаа бага гарч, цэвэр агаарт гарах нь багасадаг нь их нөлөөлдөг.

Баримт №3: Залуудаа сэтгэл гутралд автаж байсан бол эрсдэлт бүлэгт хамрагдана

Хэрвээ залуудаа сэтгэл гутралд автаж байсан бол хүчтэй стресстэй тулгарахад ( жишээ нь тэтгэвэрт гарах, хань ижилээ алдах, хүнд өвчнөөс болж амьдарлын хэв маяг огцом өөрчлөгдөх) амархан сэтгэл гутралд автдаг. Хэрвээ таны ойр дотны хүн залуудаа сэтгэл гутралд автаж байсан бол түүнд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа стресс, амьдарлын хүнд үед.

Баримт №4: Настай хүмүүсийн сэтгэл гутралд орсоныг мэдэж болох  физиологийн шинж тэмдэг

Хоолны дуршилгүй болох, турах, хоол боловсруулалт муудах, тайлбарлаж хэлэх аргагүй өвдөлт. Энэ бүгд сэтгэл гутрал эхэлж байгаа шинж тэмдэг. Настай хүмүүсийн хувьд сэтгэл гутрал нь сэтгэл зүйгээр биш физиологоор эхэлдэг.

Баримт №5: Цахим орчин тус болж болно.

Дундаж насныхны хувьд цахим ертөнцөд цаг их зарцуулах нь сэтгэл гутралд оруулж болдог. Харин настай хүмүүст эсрэгээрээ сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд тус болдог. Ажлаасаа гараад, уулзаж байсан хүмүүстэй холбоо тасрах, идэвхтэй амьдралын хэв маяг алдагдахаар аажмаар нийгмийн холбоо тасардаг.Харин цахим орчноор дамжуулж хүмүүстэй харилцах нь энэ  эрсдлийг бууруулдаг.

Эх сурвалж www.goodhouse.ru

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 54 мин