Хар нүхийг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнуудын нэрсийг даваа гаригаас зарлаж эхэлсэн. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн  Майкл Хоутон  нар хүртсэн. Харин физикийн салбарын Нобелийн шагналыг хар нүх судлаач Их Британийн эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нарт олгохоор болсныг өчигдөр орой зарлалаа.  Оксфордын их сургуулийн профессор Рожер Пэнроузын хувьд хар нүхийг нээсэн алдарт эрдэмтэн  Стивен Хокингтой хамтарч ажиллаж, харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математик аргаар баталсан эрдэмтэн юм. Харин Макс Планкийн Хүрээлэнгийн эрдэмтэн, 68 настай Райнхард Генцель, Лос Анжелес, Калифорниагийн их сургуулийн профессор Андреа Гез нар манай галаксийн төвд нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм.

Эрдэмтэн Андреа Гез Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж байгаагаараа онцлогтой. Түүний өмнө 1903 онд Мэри Кюри, 1963 онд Мария Гопперт Майер, 2018 онд Донна Стриклэнд нар энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсанӨнөөдөр орой  хими, маргааш утга зохиол, нөгөөдөр энх тайвны шагналтнуудыг зарлаж, даваа гаригт эдийн засгийн шагналтныг зарласнаар энэ оны Нобелийн шагналтнууд тодорч дуусна.

Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин