Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног өчигдөр эхэллээ. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг  элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн  Майкл Хоутон  нар хүртэснийг өчигдөр орой зарлалаа. Нобелийн хороо  “Хүн амын дундах элэгний хорт хавдар, элэгний хатуурал бол дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан  том асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхийд 71 сая хүн элэгний гепатит С вирусын архаг өвчинтэй байдаг. Тэдний ихэнх нь элэгний хатуурал, элэгний хорт хавдар тусч улмаар жилд 400 мянган хүн нас бардаг. Тиймээс шинэ төрлийн вирусыг нээж цусаар дамждаг элэгний гепатит вирусын эсрэг тэмцэхэд асар их хувь нэмэр оруулсан гурван эрдэмтэнд Нобелийн шагнал хүртээлээ” гэж хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдлээ.  Эдгээр эрдэмтдийн нээлтийн ачаар С вирусын өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болж, гепатит С вирус цусаар дамжин халдварлаж байгааг тогтоосон юм. Ингэснээр гепатит С вирусыг эмчлэх эмийг хурдан хугацаанд гаргаж авах боломж бүрдсэн билээ.

Тэд шагналаа арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольм хотод болох ёслол дээр Карл XVI Густаф хаанаас гардаж авах ёстой байв. Гэвч цар тахлын улмаас ёслолын ажиллагааг цахимаар зохион байгуулна. Нобелийн шагналыг 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал дагалддаг юм. Физикийн салбарын Нобелийн шагналтан өнөөдөр орой,  химийн салбарынх маргааш, утга зохиолын салбарынх нөгөөдөр, энх тайвны шагналтныг баасан гаригт зарлана.  Даваа гарагт эдийн засгийн шагналтныг зарласнаар Нобелийн долоо хоног өндөрлөх юм.

Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 6 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 6 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин