Энгийн хүснэгт: Коронавирусыг ханиаднаас, харшлаас  яаж ялгах вэ?

2020-10-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Найтаах бүрдээ санаа зовж, айж байна уу? Намар болж улирлын ханиад эхлэхтэй зэрэг коронавирусын хоёр дахь давалгааны тухай мэдээлэлд бид дарагдаж байна. Энгийн үед халуун юм уугаад, цаасан алчуураа базааж авдаг  байсан бол одоо найтаах бүрдээ айж биеэ чагнаж байна. Коронавирусын үед ч адил, ханиадны үед ч адил халуурч, ханиаж, ядардаг. Коронавирусын үед ч, харшлын үед ч найтааж, нүд загатнаж болдог. Гэхдээ гол ялгаа бий. Тэр нь амьсгаадах. Коронавирусын үед уушиг үрэвсээгүй байхад ч амьсгааддаг. Халуурч эхэлснээс 5-10 хоногийн дараа.

Найтаах коронавирусын шинж тэмдэг мөн үү?

Нус гоожих, нүүр толгой өвдөх, нүд загатнах нь ханиад, харшлын шинж тэмдэг.  Коронавирусын илүү тохиолдох шинж тэмдэг нь өндөр халуурах, ядрах, хуурай ханиалгах,  харин хамар битүүрэх нь хорин хүн тутмын нэгд нь тохиолддог.  Коронавирусын анхны шинж тэмдэг нь халдвар авсанаас хойш 2-14 хоногийн дараа илэрдэг.

  1. Өндөр халуурах
  2. Ханиах
  3. Амьсгаадах
  4. Булчин өвдөх
  5. Ядрах
  6. Толгой өвдөх
  7. Хоолой өвдөх
  8. Амт, үнэр мэдэрхээ болих
  9. Хамар битүүрэх
  10. Дотор муухай оргиж, бөөлжих
  11. Суулгах

ДЭМБ-ийн мэдээлж байгаагаар, зарим нэг хүнд шинж тэмдэг илэрдэггүй, гэхдээ бусдад халдвар тараасаар байдаг.

Харшлаас яаж ялгах вэ?

Шинж тэмдэг хэр удаан үргэлжилж байгаагаар нь ялгана. Коронавирус, ханиад нь эхний шинж тэмдэг илэртэл нь зүгээр байдаг. Харшил бол архаг явцтай, шинж тэмдэг нь хэдэн долоо хоног, сар, жилээр үргэлжилж болдог. Харшлын үед халуурахгүй, бүх бие янгинахгүй, ханиалга бараг байдаггүй. Астматай хүмүүсийн хувьд шүгэлдэж амьсгалах тохиолдол байдаг. Харшлын шинж тэмдэг нь орчны нөлөөнөөс их шалтгаалдаг. Тоос, тоосонцор, амьтны үс ноос  гэх мэт.

Харамсалтай нь коронавирус, томуугийн шинж тэмдэг нь их адил төстэй тул мэргэжилтнүүд энэ жил томуугийн вакцин хийлгээрэй гэж зөвлөж байгаа юм.

Коронавирусын хөнгөн хэлбэр нь ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжилдэг гэж үзэж байгаа. Томуугийн хүндрэлээр дэлхийд жилд 300 000- 650 000 хүн нас бардаг гэсэн тоо байдаг тул өөрийн эрүүл мэнддээ анхааралтай байх хэрэгтэй.

Яаралтай эмнэлэгт хандах шинж тэмдгүүд:

-Амьсгалахад  хүнд байх

-Цээжин дээр байнга өвдөх

-Ухаан санаа балартаж, сэрж чадахгүй байх

-Уруул ам хөхрөх (цусанд хүчилтөрөгч дутагдаж байгаан шинж)

ДЭМБ-ийн судалгаагаар коронавирусын халдвар авсан зургаан хүн тутмын нэг нь амьсгалахад хүнд гэсэн шинж тэмдэгтэй байна.

Хүндрэл өгч болзошгүй хүмүүсийн тоонд:

-Даралт ихэсдэг

-Зүрх судасны өвчтэй

-Амьсгалын замын архаг хуучтай

-Чихрийн шижин

 

Үндсэн шинж тэмдэг

Цөөн  тохиолдох шинж тэмдэг

коронавирус

-ханиах

-халуурах

-амьсгаадах

-ядрах

 

-Жихүүдэс хүрэх

-чичрэх

-толгой өвдөх

-амт, үнэр үл мэдрэх

-булчин өвдөх

-хоолой өвдөх

-хамар битүүрэх

-дотор муухайрах, суулгах

Томуу

-Өндөр халуурах /дандаа биш/

-ханиах

-булчин өвдөх

-толгой өвдөх

-ядрах

-найтаах

-хоолой өвдөх

-хамар битүүрэх

-дотор муухарах, суулгах

Ханиад

-найтаах

-хамар битүүрэх

-хоолой өвдөх

-ханиах

Ядрах, бие янгинах

Харшил

-хамар битүүрч, ус гоожих

-нүд,ам,арьс загатнах

- найтаах

-амьсгаадах

-ядрах, нойр хүрэх

 Эх сурвалж: www.goodhousekeep.com

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин