Трамп, Байден нарын мэтгэлцээний эргэн тойронд

2020-10-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ сарыг олон нийт дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээний дуулиан шуугианаар эхлүүллээ. Учир нь өнгөрөгч сарын 30-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын мэтгэлцээн хэрүүлээр эхэлч, хэрүүлээр төгслөө. Уг нь тэд коронавирусын хямралаас үүдсэн эдийн засгаа хэрхэн сэргээх, Дээд шүүхийн шинэ шүүгчийг хэзээ томилох, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, сонгуулийн нэгдмэл байдал гэсэн хэд хэдэн чухал сэдвээр мэтгэлцэх ёстой байсан юм. Ийн хоёр  нэр дэвшигчийн байр суурийг багцлан хүргэж байна.

 

Трамп: Би Байденаас хийж бүтээсэн зүйлээрээ илүү

 

Бүгд найрамдах намаас улиран нэр дэвшсэн Дональд Трамп юу ярив?

-Жо Байден ерөнхийлөгч болвол АНУ-ын захын хорооллууд байхгүй болно.

- Би 47 жилийн хугацаанд  Байдены 47 жилд хийж бүтээснээс олон зүйлийг хийсэн.

- Ухаалаг гэдэг үгийг  хэзээ ч битгий надад  хэлээрэй.

 -Жо Байден Ерөнхийлөгч байсан бол үүнээс ч олон хүн нас барах байсан.

-Нууцаар санал хураана гэдэг миний харж байсан хамгийн муухай луйвар. Хэрэв 10 мянган хоосон санал хураасан нь батлагдвал би сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй.

-Та нар тоо баримт ярихдаа Хятадад, Орост, Энэтхэгт хэдэн хүн нас барсныг хэлж чадахгүй. Учир нь тэдгээр орон нарийн тоо баримтаа нууцалж байгаа.

 

Жо Байден: Трамп бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч

 

Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юу ярив?

-Трамп  бол алиалагч, арьс өнгөөр ялгаварлагч, Америкийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч.

-Коронавирус АНУ-д өргөн тархаж, олон сая хүн халдвар авсан нь Трамп эрүүл мэндийн төлөвлөгөөг сайн боловсруулаагүйтэй холбоотой.

-Энэ бол 1950 он биш шүү. Трампын бий болгосон цар тахал, уур амьсгалын өөрлөлт л захын хороололд аюул учруулж байна.

-Эрхэмээ та амаа татаж болох уу?. Энэ алиалагчид хэлэх үг ч олдохгүй байна.

-Энэ мэтгэлцээн чи бид хоёрын гэр бүлийн тухай биш учир Америк хүмүүсийн тухай ярь. Чи хэрэгтэй зүйл огт ярихгүй байна.

-Миний хүү хар тамхины асуудалд орооцолдсон нь үнэн. Гэхдээ тэр үүнийг даван туулж чадсанд нь би бахархдаг. Ийн халз мэтгэлцээний дараа “CBS News” телевизийн явуулсан судалгаагаар үзэгчдийн 48 хувь нь Жо Байденг, 41 хувь нь Дональд Трампыг илүү байсан,  10 хувь нь тэдний мэтгэлцээн эн тэнцүү өндөрлөсөн гэж дүгнэжээ. Дараагийн мэтгэлцээн  энэ сарын 15, 22-нд болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.2 БААСАН № 191 (6416)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин