Реппер Эминемийн тухай 10 баримт

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын алдарт реппер Эминем бол дан ганц хурдан үглэдэгээрээ алдартай хүн биш. Түүний дууны утга агуулга, хэмнэл, илэрхийлэх гэсэн санаа, клип ямагт бусдын сэтгэлийг татсан, сонин содон басхүү ухаарал хайрласан байдаг билээ. Тиймээс энэ удаа түүний тухай 10 баримтыг хүргэж байна.

1.Өдгөө 47 настай АНУ-ын реппер, ая зохиогч, продюссер Эминемийн жинхэнэ нэр нь Marshall Bruce Mathers III юм. Тиймдээ ч энэхүү урт нэр нь сунжирсаар M&M буюу Эминем болсон гэдэг. Мөн түүний өөр нэг нэр нь Slim Shady гэдгийг сонсогчид нь андахгүй бизээ.

2. Тэрээр хэрхэн хип хоп урлагт хөл тавьсан, тайзан дээр гараад дуугаа хураачихдаг зориггүй нэгэн байснаа хэрхэн өнөөгийн алдартай реппер болсон тухайгаа  өгүүлсэн “Найман милл” /8 Mile/ кинонд 2002 онд тоглосон. Мөн “The Wash”, Funny people”, The Interview” киноноос гадна телевизийн Entourage” цувралд дүр бүтээсэн билээ.  

3. “Найман милл” киноны “Lose Yourself” дуу хүмүүст хамгийн их нөлөөлсөн бүтээл бөгөөд “Academy Award”-ийн  хамгийн шилдэг киноны дуугаар шалгарсан. Ингэснээр Эминем дээрх шагналыг хүртсэн анхны хип хоп уран бүтээлч болсон юм.

4. Тэрээр Грэмми Авардсын шагналыг 15 удаа, Америкийн шилдэг хөгжмийн шагналыг найман удаа, “Biilboard”-ийн шилдэг дуу шагналыг 17 удаа,Academy Award”  болон MTV Europe Music Global Icon Award”-ыг тус тус  нэг удаа хүртэж байв.

5.2002 онд гаргасан “Eminem show”, 2009 оны “Recovery” цомог нь тухайн жилийнхээ дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байсан.

6. Эминем бол бүх цагийн хамгийн олон хувь борлуулагдсан цомгийн эзэн. Түүний цомог 220 сая гаруй удаа борлуулагдсан байдаг.

7. Эминем Ким хэмээх ихэр бүсгүйтэй  1999 онд гэрлэж 2001 онд салсан. Дараа 2006 оны нэгдүгээр сард дахин нийлж, дөрөвдүгээр сард нь салсан байдаг. Тэдний охин Hailie одоо 25 настай.

8. Тэрээр бага байхдаа бусдад дээрэлхүүлдэг байсныхаа улмаас ихэд ганцаарддаг дотогшоо хүүхэд байсан гэдэг.

9. Хип хоп уран бүтээл туурвихаасаа өмнө Эминем комик номын зохиолч болохыг хүсдэг, үлгэрт дуртай байсан аж.

10. Эминемийн орлого 2019 оны байдлаар 230 сая ам.доллар байна.

Эх сурвалж:www.polit.mn                           

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 22 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 22 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 10 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 43 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин