Беларусь: “Бид ерөнхийлөгчөөрөө Светлана Тихановскаяаг сонгосон”

2020-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Луйврын сонгуулийг эсэргүүцсэн жагсаал Беларусьт  50 дахь өдрөө үргэлжилж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенкогийн эсрэг өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановскаяаг дэмжигч 10 мянга орчим хүн өчигдөр Минск хотод жагсжээ. Беларусийг 1994 оноос хойш удирдаж байгаа Ерөнхийлөгч Лукашенког нууцаар тангарах өргөснийг эсэргүүцсэн энэ жагсаалын үеэр 200 хүнийг баривчилсан байна. Мөн Беларусийн хоёр дахь том хот Гомельд цагдаа нар нулимс асгаруулагч ашигласан бол Могилев хотын жагсаалын үеэр гранат ашиглажээ.

Сонгуулиас хойш өрнөсөн эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлсээр зарим долоо хоногт 100 мянга гаруй хүн жагсаж байсан билээ. Сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановскаяагийн зургийг барьсан тэмцэгч “Бид ерөнхийлөгчөөрөө түүнийг сонгосон” хэмээн ярьсан бол өөр нэг жагсагч “Бид хорих лагерьт амьдрахыг хүсэхгүй байна” гэж ярьжээ. Жагсаалын өмнө Минск хотын төв талбайд олон төрлийн хуягт машин, усан буу байрлуулж, метроны хэд хэдэн зогсоолыг хааж, Лукашенкогийн суудаг Тусгаар тогтнолын ордныг цагдаа нар хамгаалалтдаа авсан байна.

Эх сурвалж:Moscow Times

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 33 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 5 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 6 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 19 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 25 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 26 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин