“Новичок”-д хордсон бол  Навальный үхэх байсан”

2020-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный “новичок” хэмээн бодисонд хордсоны улмаас Берлинд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний хордсон “новичок” бодисыг бүтээсэн эрдэмтэн Навальныйгаас уучлалт гуйлаа. Сибирийн Томск хотын зочид буудалд Навальныйн хэрэглэж байсан усны савыг туслахууд нь Герман руу илгээснээр шинжилгээгээр “новичок” илэрсэн юм. Тэгвэл  Германы Засгийн газрын мэдэгдлийн дараа  энэ бодисыг анх бүтээсэн химич Вил Мирзаяанов Оросын “Rain” телевизийн ярилцлагын үеэр “Бидний бүтээсэн бодисонд хордсон Навальныйгаас уучлалт гуйж байна. Навальный тэвчээртэй байж чадвал нэг жилийн дотор бүрэн гүйцэд эдгэрнэ” гэж ярилаа. Мөн өөр нэг эрдэмтэн Владимир Углев “Навальныйн арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ  тэр амьд үлдэнэ” гэж Мөрдөн байцаах газарт мэдэгдсэн юм. Гэвч энэ бодисыг анх бүтээсэн гурван эрдэмтний нэг нь дээрх хоёр эрдэмтэнтэй санал нийлэхгүй байна. Тухайлбал,  эрдэмтэн Леонид Ринк “Мирзаяанов бид нэг судалгааны төвд ажиллаж байсан ч тэр “новичок”-ыг бүтээхэд оролцоогүй. Тиймээс энэ бодис ямар нөлөө үзүүлэхийг мэдэхгүй. Навальный үнэхээр “новичок”-д хордсон бол үхэх байсан. Тэр амьд үлдэж чадахгүй” гэж Риа Новости агентлагт ярьжээ. 1990 оны эхээр энэ бодисыг  бүтээсэн Зөвлөлтийн нууц албаны гурван эрдэмтэн өдгөө 70 нас хүрч байна. Ямартай ч Навалньныйн биеийн байдал сайжирч аягатай ус өөрөө барьж ууж чаддаг болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 39 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин