Төв Азийн улс орнууд XXI зуунд хөгжих зорилгоор хамтын ажиллагааны баримт бичиг бэлтгэж байна

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ЭНХЭЭ

 

XXI зуунд Төв Азийг хөгжүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд найрамдал, найрсаг хөрш, хамтын ажиллагааны тухай таван талын хамтарсан баримт бичгийг одоогоор бэлтгэж байна хэмээн Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Түүний хэлснээр Узбекистаны гадаад бодлогын чухал зорилтын нэг бол улс орны эргэн тойронд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бий болгох явдал. Чухамхүү бүс нутгийн аюулгүй байдал бол тогтвортой хөгжлийн гол нөхцөл хэмээн сайд үзэж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүс нутгийн бүх улс оронтой дээд хэмжээний харилцан айлчлал хийж, бүс нутгийн улс орнуудын тэргүүн нарын хооронд улс төрийн яриа хэлцээ “тогтмол, байнгын, итгэлцсэн шинжтэй боллоо” хэмээн Камилов онцлов. 

“Үүний үр дүнд Узбекистаны хувьд түүхэн богино хугацаанд бүс нутгийн бүх улс оронтой харилцаагаа сайжруулах чиглэлд асар их өөрчлөлт гарлаа. Бүс нутгийн улс орны удирдагчдын улс төрийн ил тод, итгэлцсэн харилцан яриаг бэхжүүлсний үр дүнд 2016 оноос өмнө манай орон хөршүүдтэйгээ харилцах харилцаанд гарсаар байсан маш олон харьцангуй хурц асуудал алга болсон” хэмээн гадаад хэргийн яамны тэргүүн нэмж хэлэв. 

Хөрш орнуудтай тогтоосон худалдаа-эдийн засгийн холбоо харилцаа мөн хөгжиж байна. 2019 оны үр дүнгээр Узбекистан улс хөрш орнуудтай хийх бараа эргэлтийг 5,2 тэрбум долларт хүргэв. Цар тахал гарсан хэдий ч Төв Азийн бүх улс оронтой Узбекистаны хийсэн худалдааны ерөнхий хэмжээ 2020 оны эхний хагаст 2,17 доллар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 22 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 22 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 10 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 43 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин