Газрын тос худалдаалах тоглоомын дүрмийг өөрчилнө

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Африкийн тэрбумтан Алико Данготе төрсөн нутаг Нигерийнхээ эдийн засгийг хөгжүүлэх, газрын тосны зах зээл дэх тоглоомын дүрмийг өөрчлөх зорилгоор 15 тэрбум ам.долларын шинэ төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Гэхдээ энэ нь  дэлхйн хамгийн том  түүхий газрын тос боловсруулах үйлдвэрүүд барихаар төлөвлөсөн  түүний эзэмшдэг 13500 тэрбум ам.доллараас давж байгаа аж.  Түүний энэ төсөл амжилттай болсон тохиолдолд эх орныхоо  болон хөрш орнуудынхаа хэрэгцээг хангахын оронд жилд долоон тэрбум ам.доллараар түлш импортлоход хүрдэг асуудлыг шийдвэрлэж чадах юм байна. ОХУ-ын “Ренайссансе капитал” компани газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар Нигерийн эдийн засаг 13 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Энэ нь тус улсын  дотоодын нийт бүтээгдэхүүнийн 12.3  хувийг төлөөлнө гэж тооцоолжээ. Шууд олох ашгаас гадна энэ төслийг хэрэгжүүлэхэд 70 мянга гаруй хүн ажиллах аж. Ингэснээр үйлдвэрүүд нь  тус улсын түүхэн дэх аж үйлдвэрийн том төсөл болох юм байна. Мөн  дэлхийн хамгийн том газрын тос тунгааж авах баганатай,  хуванцар болон бордоо үйлдвэрлэхэд ашигладаг аммиак, шивтрийн бордоо, байгалийн хий боловсруулдаг үйлдвэртэй газрын тосны том цогцолбор болно гэж үзжээ. Гэхдээ энэ нь Нигер улсын хувьд түлшний үйлдвэр байгуулахаар хийсэн анхны оролдлого биш юм. Блүүмберг  телевиз 1970 онд тус улс төрийн олон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан. Гэвч бага хүчин чадлаар ажиллаж байсан учраас хаах хэрэгтэй болсон гэж мэдээлжээ. Харин Алико Данготе  энэ үйлдвэрийг байгуулах гэж олон удаа оролдсон байна.  Тэрээр 2007 онд төрийн мэдлийн газрын тосны үйлдвэрүүдийн нэгийг худалдаж авчээ. Гэвч шинэ Засгийн газар удалгүй өмчилж хувьчлах асуудлыг хүчингүй болгосон аж.  Харин энэ шинэ үйлдвэрүүд нь  газрын тосны үнийн дайн, коронавирусын улмаас  энэ жил үнэ нь унасан  газрын тосны худалдаанаас валютаар 90 хувийн ашиг авчирдаг тус улсын хувь их чухал юм байна. Мөн үүний улмаас өнгөрсөн гуравдугаар сараас үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш  хоёр удаа унажээ.  Харин олон улсын валютын сан энэ жил тус улсын эдийн засгийн өсөлт 5.4 хувиар унана гэж таамагласан байна. Түүнээс гадна Алико Данготед тулгараад байгаа нэг сорил нь сүүлийн 20 жил Нигери улсын газрын тосны худалдаанд ноёрхож байсан зар сурталчилгаа аж. Энэ байгалийн бүтээгдэхүүн нь  улс төрийн холбоо бүхий хүмүүст ашиг олох сайн эх сурвалж болж байжээ. Мөн орон нутгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн  ажиллахгүй байх шалтгаан болж байсан аж. Алико Дантоге одоог хүртэл олон удаа хойшлогдож байсан энэ төслийг 2016 онд оройтлоо гэхэд 2019 онд эхлүүлэхээр төлөвлөж байжээ.  Харин одоо коронавирусын улмаас 2023 он хүртэл хойшлуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 36 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин