Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Япон улсыг хамгийн удаан удирдсан, ирэх сард 66 хүрэх  гэж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие муудаж, нэг өдөр хоёр ч удаа эмнэлэгт очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм. Абэ 2006 онд Япон улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.Түүний өмнөх олон жил Ерөнхий сайдаар ажилласан дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний нагац ах Сато Эйсаку эзэмшдэг. Абэ цар тахлын үед 150 орчим хоног амралтгүйгээр ажилласан. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэсэн олон асуудалтай тулгараад байсан юм.

Абэгийн энэ огцорсон үйл явдалтай зэрэгцэн Япон улсын дараагийн удирдагчийн өрсөлдөөн түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан Нам дотор эхэллээ. Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко нар дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байгаа аж. Үүнээс Японы Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ хамгийн өндөр рейтингтэй байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүга Ёшихидэгийн хувьд ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлаад байгаа юм. Ердийн үед парламент дахь Либерал Ардчилсан Намын хууль тогтоогчид болон орон даяарх намын гишүүдийн саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг бол цар тахлын үед түргэвчилсэн сонгууль явуулахаар болжээ.

Түүнийг огцорсны дараахан хэрхэн сайн гэхээсээ яаж муу ажилласан талаарх мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал, бизнесийн байгууллага, компаниудыг хуримтлалтай болгоход анхаарал хандуулаагүй учраас цар тахлын үед уналтад орж дампуурсан, тус улсын их өр нь том зардлыг бууруулах боломжийг хязгаарлаж, эдийн засгийг сэргээх үйл явцыг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна. Японы эдийн засгийн өсөлт 1980 онд дөрвөн хувь хүртэл өсч байсан бол Шинзог Ерөнхий сайд болохоос өмнө нэг байснаа дараа нь тэг хувьд хүрсэн гэх тоооцооллыг гаргажээ.  “Абэгийн бүтцийн шинэчлэл түүний алдаа байсан. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн цагаачлалын шинэчлэлийн тухай ажил ч юу ч биш байсан” гэж Их Британийн эдийн засагч Самуэл Томбс ярьсан байна. Тус улсын ДНБ-ий хэмжээ энэ жилийн хоёрдугаар улиралд цар тахлын улмаас 4.8 их наяд ам доллар болтлоо буурсан юм. Энэ талаар“Японы эдийн засаг Абэг  удирдагч болсны дараа сайжирсан гэж тоглолт хийсэн боловч олон нийтийн  санаа бодлыг хангалттай сайн өөрчилж чадаагүй” гэж ахлах эдийн засагч Ёшики Шинке ярьжээ.

Зарим иргэний байр суурийг  “Japan today”сайтаас орчуулан хүргэж байна.

Наохита Кожима  55 настай

-Миний бодлоор Абэ намаа удирдсан найман жилийн турш шаргуу ажилласан. Ямар ч удирдагчид олон төрлийн асуудал тулгардаг. Хүн бүрт давуу болон сул тал байдаг. Тэр гадаадын олон оронд зочилж, яриа хэлэлцээр хийсэн. Түүнд олон гавьяа бий.

Рэйжи Ивата 24 настай жүжигчин

-Цар тахлын үед тэр цаг наргүйгээр ажилласан. Энэ үедээ олон шүүмжлэлтэй тулгарсан. Тэр маш сайн ажилласан. Түүнийг огцорсонд би сэтгэл дундуур байна.

Кунио Сэкинэ 62 настай

-Тэр үнэхээр их ядарсан байгааг хараад их цочирдсон. Гэхдээ ажлаа өгнө гэж бодож байсангүй. Түүнийг урт хугацаагаар шаргуу ажиллаасай гэж хүссэн.

Кацуми Абико 79 настай

-Би түүнийг огцроосой гэж удаан хүссэн. Түүний хийсэн бүх зүйл буруу байсан. Ялангуяа үндсэн хуулийн өөрчлөлт буруу байсан. Тэр энэ хуулийн өөрчлөлтөөр биднийг хамгаалж чадаагүй. Би түүнийг уучилж чадахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.31 ДАВАА № 167 (6392)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 15 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин