Үймээнд оролцсон хүмүүсийг 10 сараар хорихоор болжээ

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Францын эрх баригчид  өнгөрсөн ням гаригт хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах сүүлийн тоглолтод Парис Сейнт Жермайн баг Бавари Мюнхен багт 1:0-оор хожигдсоны дараа дэгдсэн үймээнд оролцсон, дээрэм хийсний улмаас шүүхэд татагдсан хүмүүсийг 10 сар хүртэл хугацаагаар хорино гэж мэдэгджээ. “Ле Фигаро” сонинд тэднийг төрийн байгууллагад халдсан болон хулгай хийсэн гэж ял оноосон гэж бичсэн байна. Хамгийн хатуу шийтгэлийг  өмнө нь хулгай хийсэн болон эмийн сан руу халдаж шийтгүүлж байсан хүнд оноож 10 сараар хорихоор болжээ. Харин тэр шөнө Елисейн талбайн орчим цагдаагийнхантай мөргөлдөх үеэр чулуу шидсэний улмаас  баривчлагдсан хүмүүсийг найман сараар хорихоор болсон байна. Мөн бусад хүнийг хулгай, дээрэм хийсэн,  бэртээж гэмтээгээгүй ч цагдаа нар руу чулуу шидсэний улмаас, 2-5 сараар хорих, 300 еврогоор торгох, нийтийн үйлчилгээнд дайчлах зэргээр шийтгэхээр болжээ. Түүнээс гадна өнөөдөр үймээнд оролцсон хэргээр буруутгаж байгаа 15 шүүх аж. Гэхдээ 13 хүнд  нь ял онооно гэж найдаж байгаа юм. Харин тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа 40 хүнийг сулласан байна. Принцесс парк, “Парис Сейнт Жермайн клубын цэнгэлдэх хүрээлэн, дээрэм хийж,  машин шатаасан Елисейн талбайд болсон мөргөлдөөнд оролцсон 152 хүнийг баривчилснаас 47  нь хүүхэд байсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин