Хоёр гүрний худалдааны гэрээ ахицтай байна

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин  нар энэ сарын 24-нд БНХАУ-ын  дэд сайд Лю Хэтэй  утсаар  хоёр орны хоорондын худалдааны гэрээний эхний үе шатын талаар  ярилцсан байна. Үүний дараа тэд  гэрээний амжилт ахицыг баталгаажуулахын тулд шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэхээр амласан болон  ахиц гарч байна гэж мэдэгджээ.  АНУ-ын  худалдааны төлөөлөгчийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн  мэдэгдэлд “Талууд гэрээгээр шаардсан бүтцийн өөрчлөлтийг хийхийн тулд алхам хийх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, санхүү, хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын компаниудад тавьсан  хоригийг цуцлах, технологийг албадан шилжүүлэхийг болиулах” талаар тохиролцсон гэж бичсэн байна. Мөн БНХАУ-ын зүгээс  АНУ-ын  бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, гэрээг бэхжүүлэхийн тулд ирээдүйд шаардлагатай ажиллагааны талаар хэлэлцсэн болохыг дурджээ. Харин БНХАУ-ын  Худалдааны яамнаас Бээжин, Вашингтон нь хоёр орны макро эдийн засгийн  бодлогын зохицуулалт, гэрээний эхний үе шатыг бэхжүүлэх тухай үр дүнтэй хэлэлцээр хийсэн болохыг онцолсон байна. Талууд хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн гэрээний эхний үе шатны хэрэгжүүлэлтийг сурталчлахын тулд нөхцөл байдал, орчинг бий болгохоор тохиролцсон болох талаар  тодруулан мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 10 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 10 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 59 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 30 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 44 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 50 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 52 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин