Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалыг нулимс асгаруулагч хэрэглэж тараажээ

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын цагдаагийн нэг албан хаагч өнгөрсөн ням гаригт хамгийн багадаа зэвсэггүй байсан африк гаралтай иргэнийг долоон удаа буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Үүнийг  нь буруушаасан  олон эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун, дээрэм Висконсин мужид өрнөжээ. Тиймээс өнөөдөр цагдаагийнхан хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцож гудамжинд жагссан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Жагсаалд оролцогчид  тус мужийн шүүхийн байрны ойролцоо өчигдөр цугласан аж. Тиймээс энэ хэсэгт цагдаагийнхан болон жагсагчдын дунд мөргөлдөөн болсон гэж бүртгэгдсэн байна. Үймээний үеэр жагсагчид  шил, дэлбэрэх бодис болон бусад зүйлийг цагдаа нар руу шиджээ. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Харин мөргөлдөөн гарахаас хэдэн цагийн өмнө Висконсин мужийн захирагч Тони Эверс Үндэсний харуулын ангийн 124 цэрэг барилга байгууламжийг хамгаалах, гал сөнөөгчид, энэ хэрэгт хамаатай бусад хүмүүсийг хамгаалахын тулд Кеношад ирсэн гэж мэдэгджээ.  Харин африк гаралтай иргэний амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 17:00 цагт цагдаа нар нэг гэр бүлд гарсан хэргийг анхаарч байх үеэр болсон байна. Энэ хэргийн хохирогч нь хүнд шархадсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн 29 настай Жакоб Блэйк байжээ.  Хоёр цагдаа дагасан машин руу алхаж байгаа хүнийг харуулсан болон нэг цагдаа нь машины хаалгыг онгойлгож байсан хохирогч руу буудаж байгааг харуулсан зураг цахим орчинд хурдан тархсан байна. Цагдаа нар хамгийн багадаа долоон удаа буудсан аж. Блэйкийн гэр бүлийн өмгөөлөгч Бен Грамп хохирогчийг томоотой байсан гэж мэдэгджээ. Харин Кеношагийн цагдаагийнхан буудсан талаар тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин