Коронавирус тусаад эдгэрсэн хүн дахин халдвар авсан нь батлагдлаа

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хонгкогтод амьдардаг 33 настай эрэгтэй 4.5 сарын дараа дахин коронавирусын халдвар авсан нь урдчилсан судалгаагаар батлагджээ. Анх халдвар авахад нь түүнд шинж тэмдэг илэрсэн бол хоёр дахь удаагаа халдвар авахад шинж тэмдэг илрээгүй гэж Хонгконгийн их сургуулийн баг өчигдөр мэдэгдлээ. Тэрээр анх гурван өдрийн турш ханиалгах, хоолой өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэгтэйгээр ирж гуравдугаар 26-нд шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн юм.  Харин энэ удаа Испани, Их Британиар аялаад энэ сарын 15-нд Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр ирэхэд дахин халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “Энэ өвчтөний биед үүссэн  эсрэг биет богино хугацаанд халдвараас сэргийлэх чадвартай байсан нь тогтоогдлоо” хэмээн Хонгконгийн их сургуулийн судлаач Келвин Кай Ван ярьжээ. Тэд үүнийг эдгэрээд дахин халдвар авсан “Ковид-19”-ийн анхны өвчтөн хэмээн үзсэн ч бусад судлаачид дахин судлахыг хүссэн байна. Энэ талаар Их Британид төвтэй Шинжлэх ухааны төвийн мэргэжилтэн Хантер “Хонгкогтод дахин халдвар авсан энэ эрэгтэйн вирус генетикийн хувьд өөр байсан учир цочирдох хэрэггүй. Гэхдээ үүнийг баримтжуулах нь чухал” гэжээ.  

Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 51 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин