Хятад улс эмч нараа “Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Олон орныг хамран тархаж 23 сая хүн халдварлаж,  800 гаруй хүний амийг авч одоод буй коронавирусын эсрэг вакциныг аль орон хамгийн эхэнд гаргах бол гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хамгийн анхны вакциныг гаргасан орны нэр хүнд өсч, эрдэмтэд нь түүхэнд үлдэж, тухайн улсад олон тэрбум ам.долларын орлого орох учраас улс орон бүр чадах чинээгээрээ хичээж байна. Тухайлбал, ялалт байгуулах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ОХУ вакцинаа үйлдвэрлэж эхлэхээ зарласан ч туршилт нь дуусаагүй учраас ДЭМБ баталгаажуулаагүй. Тэгвэл вакциныг  түрүүлж гаргах магадлал өндөртэй  БНХАУ туршилтын журмаар эрсдэлтэй бүлгийн хүмүүстээ буюу эрүүл мэндийн мэргэжилтэнгүүд, хил дээр ажиллаж байгаа байцаагчид, Үндэсний эрүүл мэндийн хорооны ахмад ажилчдадаа долдугаар сарын сүүл үеэс коронавирусын эсрэг вакцин хийж эхэлснээ мэдэгдлээ. Үндэсний эрүүл мэндийн хорооны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн захирал Зэн Зон Вэй “Вакциныг долдугаар сарын 22-ноос тарьж эхэлсэн. Манай улсын Вакцины тухай хуулийн 20 дугаар зүйлд “Нийтийн эрүүл мэндэд онцгой чухал тохиолдол гарсан тохиолдолд Үндэсний эрүүл мэндийн хороо Төрийн хүнс болон эмийн удирдах газарт вакциныг яаралтай хэрэглэх өргөдөл гаргаад  зөвшөөрвөл тогтоосон хугацаанд тодорхой тунгаар вакциныг хэрэглэж болно” гэсэн заалт бий. Намар болон өвөл вирус эрчимтэй тархахаас сэргийлэхийн тулд дараагийн шатны туршилт дуусах хүртэл вакциныг ашиглана. Хэрвээ эрүүл мэндийн ажилтнуудад дархлаа тогтвол дараа нь ферм болон тээврийн үйл ажиллагаа эрхлэгчид болон зарим аж үйлдвэрийн үйлчилгээний ажилчдаа вакцинд хамруулна” хэмээн төв телевизээрээ бямба гаригт ярьсан байна. Энэ нь  Хятадын үндэсний био технологийн компани болох Синофармын хөгжүүлж байгаа вакцин юм. Вакцины гуравдугаар шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират улс, Перу, Марокко, Аргентин улсад  хийж байгаа. Үүнээс гадна өөр нэг төрлийн вакциныг зургадугаар сард цэргийн алба хаагчдадаа туршсан гэжээ. Хятад бол дэлхийн хамгийн том вакцин хэрэглэгч болон үйлдвэрлэгч орон. Тус улсын 40 үйлдвэр 2018-2022 онд жил бүр нэг тэрбум тун вакциныг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 15 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин