Си Зиньпинийг шүүмжилсэн Хятадын улс төрч Кай Шиа гэж хэн бэ?

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын Коммунист намын зөвлөхөөр олон жил ажилласан туршлагатай, нэр хүнд нь өсч яваа улс төрч, намын хамгийн  ахмад боловсон хүчин Кай Шиа Хятадын  удирдагч, намын дарга Си Зиньпинийг мафын толгойлогч, намыг нь улс төрийн зомби  хэмээн доромжилж, түүний хэрэгжүүлж буй арга хэмжээнд зэвүүцсэн өнгө аястай байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан  түүнийг улс орны нэр хүндтэй холбоотой улс төрийн ноцтой мэдэгдэл хийсэн тул  намаас нь хөөж буйг даваа гаригт зарлаж,  тэтгэвэр, тэтгэмжийг зогсоосон билээ.  Мөн “Global Times” сонинд Кай Шиаг эх орныхоо ашиг сонирхлыг хөндөж гадаадын хүчинтэй нийлсэн урвагч хэмээн бичжээ.  Учир нь Кай Шиа тавдугаар сард Хонгконгийн эсрэг баталсан Бээжингийн үндэсний аюулгүй байдлын хуулийг  шүүмжилсэн “Хонгконгийн иргэдийг харгислаж байна” гэсэн нийтлэл бичсэн. Мөн намыг улс төрийн зомби, Си Зиньпинийг мафын боссын дүр эсгэгч хэмээн тодорхойлж, коронавирусын тархалтаас сэргийлэхийг сануулсныхаа дараа амиа алдсан Уханийн эмч Ли Вэнлианы эсрэг үг хэлэх эрх чөлөө олгохыг шаардсан цахим өргөдөлд хоёрдугаар сард гарын үсэг зурсан билээ. Тэрээр илтгэлээ  өөрийн дотны найзуудтайгаа хуваалцсан бөгөөд цахим  орчинд олны анхаарлыг татна гэж таамагласангүй. Түүний энэ илтгэлийг төрөөс хязгаарласан ч  хэдийнээ олон хүнд хүрчихсэн байв.  Мөн Хятадын Засгийн газар коронавирусын улмаас нас барсан болон халдвар авсан хүмүүсийнхээ талаар үнэн зөв мэдээллээгүй, нууцалсны улмаас дэлхий даяар тараасан  хэмээн шүүмжилсэн ч Хятадын албаны хүмүүс үүнийг эсэргүүцсэн.

 Кай ши “CNN”д “Би ардчилсан үзэл суртлыг гүнзгийрүүлэн судалж нам маань нэг өдөр эрс шинэчлэл хийж, ардчилсан системд шилжэнэ хэмээн найддаг байсан юм. Гэтэл Си Зиньпин Засгийн эрхэнд гарснаас хойш намын доторх ардчилал хоосон нэр төдий зүйл болж эхэлсэн. Албан тушаалтнууд ажлаа тайлагнахдаа үнэнийг бус эрх баригчдын сонсохыг хүссэн зүйлийг мэдээлдэг. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй, ардчилсан, нээлттэй, ил тод шийдвэр гарах боломжгүй.  Ийм нөхцөлд бодлого боловсруулахад томоохон бэрхшээлтэй учирна. Одоо Коммунист нам АНУ шиг энх тайван, ардчилал, эрх чөлөөт, шударга шүүхийг өөрсдийн  засаглалын загвараар солихыг  зорьж байна. Хятад, АНУ-ын харилцаа бол хоёр хүн хоорондын зөрчил биш. Энэ бол хоёр систем, үзэл суртал хоорондын  тэмцэл, мөргөлдөөн юм. Хятадын Засгийн газрыг улсын аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж Вашингтон буруутгаж Хуавейгийн эсрэг тавьж буй Трампын хоригийг би дэмжсэн” гэж ярьжээ. Кай-ийн энэ мэдэгдэл АНУ, Хятадын харилцаанд урьд өмнө байгаагүйгээр муу нөлөө үзүүлж болзошгүй байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “БНХАУ-ын шинэ дарангуйллыг эрх чөлөөгөөр солих хэрэгтэй.  Хуучин системээр сохор тулааныг Хятад хийх гээд байна. Бид үүнийг үргэлжлүүлэх ёсгүй” хэмээн долдугаар сард мэдэгдсэн.Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И “Бидэнд АНУ шиг болох бодол санаа байхгүй. БНХАУ бусад улс орны дотоод хэрэгт хэрэгт хөндлөнгөөс оролцож, үзэл суртлыг нь хэзээ ч дуурайхгүй” гэж энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Кай АНУ-д өнгөрсөн жил аяллаар ирээд хөл хорионд ороод байгаа юм.
Тэрээр 2012 онд тэтгэвэртээ гарахаас өмнө Намын төв сургуульд 14 жил багшилж байсан.  Мөн Жиансу аймагтаа намын сургуульд дараа нь Бээжинд Намын төв сургуульд сурсан билээ.

Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 10 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 10 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 59 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 30 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 44 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 50 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 52 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин