Венесуэль Иранаас пуужин худалдаж авна

2020-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Каракас  Иранаас зэвсэг, пуужин худалдаж авах боломжийн талаар судална гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлийг нийтийн цахим сүлжээгээр дамжуулсан конгрессийн цахим хурлын хүрээнд уржигдар хийсэн байна. Мөн Каракас дундын болон холын тусгалтай пуужин худалдаж авахаар Тегерантай хэлэлцэж байна гэсэн Колумбын ерөнхийлөгч Иван Дукегийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар дурджээ. Николас Мадуро “Иван Дукегийн санаа үнэхээр муу биш юм. Энэ санаа надад төрж байгаагүй юм байна” гэж Иракийн технологид найдаж байгаагаа онцолсон байна. Түүнээс гадна Венесуэль улс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд зэвсэг худалдаж авах, хэрэгтэй зүйлсээ худалдаж авахыг хориглодоггүй. Иран бидэнд сум, пуужин худалдах боломжтой бол бид ч  худалдаж авах боломжтой. Гэхдээ судлах хэрэгтэй гэж нэмж  мэдэгджээ. Ерөнхийлөгч Николас Мадуро хийсэн мэдэгдэлдээ Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падриног хуурай газар, агаарын  болон пуужингийн дайралтаас хамгаалж бэхжүүлэх боломжийг шалгахын тулд Ираны холын, дундын болон ойрын тусгалтай пуужингийн үнэ ханшийг тогтоохыг хүссэн байна. Нөгөө талаар ерөнхийлөгч Николас Мадуро “Венесуэль улс орчин үеийн цэргийн тоног төхөөрөмжтэй болсон. Гэхдээ энэ нь хэн нэг рүү халдах биш. Зөвхөн  империалзмын халдлагаас эх орноо хамгаалахын тулд” гэж мэдэгджээ. Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр Колумбын ерөнхийлөгч Иван Дукегийн хийсэн мэдэгдэл нь Колумбын бодит асуудалд төвлөрөөд байгаа анхаарлыг сарниулах, Венесулийн эсрэг хийж байгаа халдлагаа зөвтгөх зорилгоор хийсэн болохыг онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.24  ДАВАА № 162 (6387)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин