Наймаалжны гэдэснээс олон төрлийн хуванцар гарчээ

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Байгальд өчнөөн мянган жил шингэхгүй хөрсийг бохирдуулдаг хэмээн хуванцар эд зүйлсийн хэрэглээгээ багасгахыг дэлхий нийтээр уриалах болсон. Гэтэл коронавирус цар тахалтай холбогдуулан нэг удаагийн бээлий, маск, хуванцар савтай гар ариутгагч болон цэвэрлэгээний бүтээгдэхүүний хэрэглээ өссөнөөс энэ төрлийн хог хаягдал ихэсчээ. Түүнчлэн Их Британид уртаараа хоёрт тоооцогддог Темза мөрнөөс дэлхийн аль ч мөрөнд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний бичил хуванцар илэрснийг “BBC” мэдээллээ. Лондонгийн амьтны хүрээлэн, Үндэсний түүхийн музейн хамтарсан судалгаагаар Темза мөрний Лондон хот дахь хэсгээс 94 мянган бичил хуванцар илэрчээ. Хуванцар нь хүний нүдэнд үл үзэгдэх жижиг хэсэг болтлоо задарсан байсан аж. Судлаачдыг хамгийн их гайхшруулсан зүйл нь тус мөрний усанд амьдардаг хоёр наймаалжийг задалж үзтэл гэдэснээс нь ариун цэврийн хэрэгсэл, бөмбөлөг, сунадаг эд зүйлсийн хэлтэрхий гэсэн олон төрлийн орооцолдсон хуванцар гарч иржээ.

Энэ талаар судалгааг удирдсан профессор Дэйв Моррит “Бидний судалгаагаар голын эрэг дээрх олон төрлийн хуванцар, микропластик нь Темза мөрөн доторх бүх амьд организмуудад нөлөөлж, бие махбодь нь өөрчлөгддөг нь тогтоогдсон. Шилний хэлтэрхий, гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл, том эд зүйлсийн жижиг хэсэг болон задарсан хуванцар хэлтэрхий зэрэг маш олон төрлийн микропластик Темза мөрнөөс олдсон. Энэ жижиг хэсгүүдийн ихэнхийг нэг удаагийн хоолны сав эзэлж байна. Тиймээс хуванцар бүтээгдэхүүнийг ангилах, устгах хатуу чанга журам хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Темза мөрний амьд организм дахь  микропластикын үр нөлөөг судлах асар их нөөц байна” гэж ярьжээ. Бусад эрдэмтэд өмнө нь Манчестер хотын 40 голыг судлахад бүгдээс нь хуванцар илэрсэн билээ.

Эх сурвалж:BBC

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 50 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 22 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 23 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 36 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 42 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 43 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин