Нестле компанийг хариуцлагаа хүлээхийг шаарджээ

2020-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Арденагийн Загасны холбооноос өнгөрсөн долоо хоногт “Нестле Франц” компанийн эсрэг  байгаль орчны хуулийн 432.2 заалтыг зөрчиж, бохирдуулсан гэж гомдол гаргажээ. Тодруулбал,   Айсне голыг бохирдуулсан,  сая гаруй евроны хохирол учруулж, олон загас үхэхэд хүргэсэн Шампань  мужийн компанийн үйлдвэрийнхэнд хариуцлага тооцох ёстой гэж холбооны ерөнхийлөгч Мишель Адам  “AFP”-агентлагт ярьсан байна. Мөн  энэ сарын 12-нд Шампань мужийн голоос хоёр тонн гаруй  үхсэн загас гаргаж авсан гэж мэдээлжээ.  Хэдийгээр байгаль орчинг бохирдуулсан ч  иргэдэд мэдэгдэхүйц эрсдэл учруулаагүй. Сайн дурынхан, орон нутгийн иргэд, гал сөнөөгчид үхсэн загаснуудыг цуглуулж гаргасан гэж “RFI” агентлаг мэдээлсэн байна. Мөн Адам ийм ноцтой хэмжээний бохирдол Загасны холбоонд 40 жил ажиллахдаа хараагүй.  30 метрийн өргөнтэй, долоон километр урт бүс нутагт бүх загас үхсэн  байсан болохыг онцолжээ. Түүнээс  гадна бохирын улмаас үхсэн загаснууд дотор хамгаалалтанд авсан нүд загас зэрэг 14 төрлийн загас байсан гэв. Харин нескафе долсе густо кофенд зориулсан хуурай сүү үйлдвэрлэдэг “Нестле” компанийн зүгээс энэ сарын 9-нд  компанийн ус цэвэрлэх байгууламжаас химийн бүтээгдэхүүн ороогүй, биологийн лаг шаврын  бохир ус хальж асгарсан. Тиймээс  олон хоног ажиллагааг нь зогсоож,  хальж асгарсныг мэдсэн даруйдаа гурван цагийн дотор  асуудлыг хурдан шийдвэрлэсэн гэж  “AFP” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 52 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин