“Ковид-19”-ийг эмчлэх буруу мэдээлэлд итгэснээс 800 хүн нас баржээ

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий дахинаа 20 сая гаруй хүнд халдварлаад байгаа цар тахлаас хүн бүр эмээж, хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж байна. Гэвч вирусаас хамгаалах  хуурамч эм, бүтээгдэхүүн хэрэглэснээс  гурван сарын хугацаанд дэлхийд 800 хүн нас барсан судалгааг Америйн халуун орны анагаах ухаан, эрүүл ахуйн сэтгүүлд нийтэлжээ. Энэ судалгаанд дурдснаар буруу мэдээлэл авснаасаа болж эмнэлэгт 5800 хүн эмчлүүлснээс спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис, метанол уусан хүмүүс нь нас баржээ. Мөн вирусаас сэргийлэхийн тулд их хэмжээний сармис идэх, витаминийг их хэмжээгээр уух зэрэг итгэмээргүй зөвлөгөөг дагаж эрүүл мэндээрээ хохирсон байна. Тэр байтугай их хэмжээний үнээний шээс уусан тохиолдол гарчээ. Тэд эдгээр бодис нь коронавирусыг анагаана хэмээн итгэсэн байна. Энэ бүгд нь хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй юм. Хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг үл харгалзан олон нийтийн сүлжээнд санал болгосон вирусын эсрэг эмийг хэрэглэж байгаа нь  вирусаас сэргийлэх үр дүнгүй бүтээгдэхүүн  зарж мөнгө олох боломжийг луйварчдад  олгож байна. Үүнтэй тэмцэхийн тулд Засгийн газар, Олон улсын агентлагууд олон нийтийн сүлжээнд хяналт тавьж, буруу мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь үр дүнтэй коронавирусын вакцины ололт амжилтыг иймэрхүү буруу мэдээллээр  үгүйсгэж болзошгүй хэмээн эмч нар санаа зовниж байна.

Эх сурвалж:BBC                                      

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 15 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин