“Ковид-19” эсрэг дэлхийн анхны вакциныг “Спутник-V” гэж нэрлэлээ

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Оросын холбооны улс коронавирусын эсрэг дэлхийн анхны вакцинаа баталгаажуулж “Спутник-V” хэмээн нэрлэж байгаагаа ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зарлалаа. Энэ нь  ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа микробиологи, халдварт өвчин судлалын Гамалейн үндэсний судалгааны  хүрээлэнгийн зургаагаас долдугаар сарын туршилтын үр дүнд бүтсэн вакцин юм. ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” вакциныг үйлдвэрлэхэд дөрвөн тэрбум рубль зарцуулжээ. Вакцины эхний туршилтад 38 энгийн хүн, 38 сайн дурын цэрэг, II туршилтад 100 хүнийг хамруулсан юм. Харин сүүлийн туршилтаа Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Филиппин улстай хамтран өргөн хүрээнд олон хүнийг хамруулан явуулна гэдгээ өчигдөр “Шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн Крилл Дмитриев мэдэгдлээ. III туршилтаа явуулахаасаа өмнө бэлэн боллоо хэмээн олонд зарлаж, гэрчилгээ олгосон вакцины аюулгүй байдалд судлаачид эргэлзэж байна.  Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар энэ вакциныг тариулснаар коронавирусаас хоёр жилийн турш хамгаалах дархлаатай болох юм байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтан, багш нар болон бусад эрсдэлт бүлгийнхнээ хамгийн эхэнд вакцины урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах аж. Түүнчлэн Ерөнхий сайдын туслах Татяана Голикова энэ сарын эхээр эмч нар вакциндаа хамрагдаж эхэлнэ гэж мэдэгдлээ. Вакцины үйлдвэрлэл ирэх сараас эхэлж аравдугаар сараас олон нийтэд хүрэх юм байна.

“Спутник-V” вакциныг Дмитриев болон түүний гэр бүлийнхэн, Путины нэг охин тариулжээ. “Охин нэг өдөр 38 градус хүртэл халуурсныг эс тооцвол өөр нөлөө үзүүлээгүй” хэмээн Путин ярьжээ. Харин ОХУ-ын зарим улс төрчид болон бизнесменүүд вакцин дөрөвдүгээр сарын эхээр  бэлэн болно хэмээн өнгөрсөн сард “Bloomberg” телевизэд ярьсан байна. Тус улс 1957 онд дэлхийд анх удаа сансарын хиймэл дагуулыг амжилттайгаар хөөргөж байсан. Тиймээс “Ковид-19” эсрэг вакциндаа анхны хиймэл дагуулынхаа “Спутник-V” нэрийг оноожээ. ДЭМБ энэ вакцинд гэрчилгээ олгохоор судалж байгаа аж.  Үүнээс гадна дэлхий дахинаа 160 төрлийн вакцин туршилтын шатандаа явж байна.

 Эх сурвалж:The Moscow Times, Euronews

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин