Цагаан ордны гадаа буун дуу гарч Трампыг айлгажээ

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хурлын танхимдаа мэдээлэл хийж байх үед нь хамгаалалтын ажилтан нь ирж ямар нэгэн зүйл  шивнэсний дараа ямар ч тайлбар өгөхгүйгээр сандран гарч явжээ. Цөөн минутын дараа эргэн ирээд “Цагаан ордны ойролцоо буун дуу гарсан. Хамгаалалтын албаныхан нэг сэжигтнийг буудаж эмнэлэгт хүргэлээ. Нэг ч хамгаалалтын ажилтан гэмтээгүй. Бүх зүйл бидний хяналтад байна” хэмээн учраа тайлбарласан юм. Буун дуу гарах үед Трампыг ажлынх нь өрөөнд байлгасан байна. Тэрээр эргэн ирээд хөрөнгийн зах зээл болон бусад асуудлын тухай үргэлжлүүлэн ярьсан юм. Сэтгүүлчид түүнээс айсан эсэхийг асуухад “Би тийм их айсан харагдаж байна гэж үү. Энэ дэлхий дээр аюултай зүйл тохиолдож л байдаг. Энэ тийм онцгой зүйл бишээХамгаалалтын ажилтнууд хажууд байсан учир би айгаагүй. Тэд бол хамгийн шилдэг, гайхалтай хүмүүс” хэмээн хамгаалагчдадаа үнэхээр их итгэл дүүрэн байгаа тухайгаа хэлжээ. XVII дугаар гудамж болон Пенсильваны өргөн чөлөө хоёрын хооронд буун дуу гарсан хэмээн хамгаалах албаныхан  мэдэгдсэн байна. Сэжигтнийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байна. 

Өмнө нь 2016 онд Цагаан ордны ойролцоо буун дуу гарч, сэжигтнийг хамгаалалтын албаныхан олж буудсан юм. Тэр гар буутай байсан бөгөөд хамгаалалтын албаныхан зэвсэгээ хаяхыг шаардахад татгалзаж байсан удаатай. Харин энэ үеэр ерөнхийлөгч Барак Обама гольфын талбай руугаа яваад эзгүй байсан юм.

Эх сурвалж:BBC,Business Insider

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 48 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 33 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 41 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин