Сэрэмжлүүлэг: Хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус дэгджээ

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусаар дэлхий дахинаа 20 сая гаруй хүн халдварлаж, 733 мянган хүн амиа алдлаа. Гэвч энэ нь хангалттай санагдсангүй бололтой. Үүнээс өөр нэг төрлийн вирусаар хүмүүс халдварлаж буйг БНХАУ-ын эмч нар анхаарууллаа. “SFTS” хэмээх энэ вирус нь хачигнаас хүнд халдварлаж,  цааш хүнээс хүнд тархах аюултай юм. Энэ жил БНХАУ-ын Жиансу, Анхуй аймагт 60 хүн энэ вирусаар халдварласнаас долоо нь нас баржээ. Энэ нь шинэ вирус биш. Хенан, Хубей мужид 2009 онд анхны тохиолдлууд бүртгэгдэж, 2011 онд Хятадын вирус судлаачид “SFTS” нэр өгч тусад нь судалсан юм. Энэ вирусны нас баралтын хувь нь 16-30 хувь байдаг гэж Хятадын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн төв мэдэгджээ. Мөн “SFTS” вирус нь цус,салстаар дамжин халдварладаг гэж Зейжиан их сургуулийн эмч, доктор Шэн Жипиан ярьжээ. Үүнтэй төстэй вирус Япон, Өмнөд Солонгост 2015 онд дэгдэхэд үхэл 30 хувьтай байсан юм. Энэ нь хөгшин болон дархлаа муутай хүмүүст халдварлах эрсдэл өндөртэй. ДЭМБ-аас 2018 онд “SFTS” вирусыг Эбола, Сарс, Зика вирустай ижил түвшинд үзэж, судлах шаардлагатай өвчний жагсаалтдаа нэмжээ. Учир нь энэ вируснуудын эсрэг эм, вакцин дутагдалтай, үхлийн аюул өндөр байдаг юм. SFTS” вирусын халдвар авсан үед халуурах, ханиалгах, ядрах,  бөөлжих шинж тэмдэг илэрч, цусны цагаан эс  цөөрдөг юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)  

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 38 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 38 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 12 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин