Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод мягмар гаригт томоохон хэмжээний тэсрэлт болж 100 хүн нас барж, 4000 гаруй хүн гэмтсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уг дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 135 болсныг “BBC”өнөөдөр мэдээллээ. Мөн олон байшин барилга нурж 300 мянга гаруй хүн орон гэргүй болоод байна. Энэ талаар Бейрутын захирагч Марван Абуд “Бейрутын иргэдэд хоол, хувцас, орогнох байр,  байшин барилгаа дахин сэргээх материал хэрэгтэй байна” гэжээ. Тус улс руу Францаас өчигдөр гурван онгоцоор 55 аврагч, эмнэлгийн хэрэгсэл, 500 хүнийг эмчлэх тоног төхөөрөмж илгээсэн юм. Мөн Европын холбоо, Орос, Тунис, Турк, Иран, Катар улсаас тусламжийн хэрэгсэл илгээж байна. “Их Британи эмнэлгийн хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламж илгээхэд бэлэн” гэж тус улсын  Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн юм.  Их Британийн Шеффилд их сургуулийн мэргэжилтнүүд энэ дэлбэрэлт нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы Хирошима хотын атомын бөмбөгний тэсрэх хүчний аравны нэгтэй тэнцэх түүхэн дэх хамгийн том цөмийн бус дэлбэрэлт байсан гэж үзсэн байна. Ерөнхийлөгч Мишел Аун зургаан жилийн турш аюултай газарт хадгалсан 2750 тонн аммонийн нитрат задарч, дэлбэрэлт үүссэн гэж тайлбарласан юм. Тус хотод өчигдрөөс эхлээд хоёр долоо хоног  онц байдал зарлаад  байна.

Эх сурвалж: BBC

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 34 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 34 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 34 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 34 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 34 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 34 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 34 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 34 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 34 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 34 мин