Японд нохой эзнээсээ коронавирусын халдвар авчээ

2020-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Япон улсад гэрийн тэжээвэр хоёр нохой эзнээсээ халдвар авсан гэж Тэжээвэр амьтдын даатгалын компани даваа гаригт мэдээлжээ. Энэ нь амьтан халдвар авч байгаа Японы анхны тохиолдол юм байна. Нохойнд ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд саяхан шинжилгээ авахад сөрөг гарсан гэж “Anicom Holdings Inc” компани мэдэгджээ. Гэхдээ энэ нь зөвхөн PCR шинжилгээний хариу учраас хоёр нохойг халдвар авсан гэж хэлэхэд эрт гэж үзэж байгаа юм байна. Тус компани дөрөвдүгээр сараас эзэн нь эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлагдсан тохиолдолд тэжээвэр амьтныг нь үнэ төлбөргүй харж өгөх шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Энэ хугацаанд 29 нохой, 12 муур, нэг туулай нийт 42 амьтныг асарчээ.

Халдвар авсан хоёр нохойг тэд өнгөрсөн сарын сүүлээр эзэнд нь хүлээлгэн өгсөн. Харин халдвар авсных нь дараа дахин тусгаарлаж асарч байгаа юм байна. Гэхдээ нохой болон бусад амьтадтай харьцсан ажилтны эрүүл мэндэд нь одоогоор асуудал үүсээгүй байна. Амьтад ихэнх тохиолдолд хүнээс халдвар авсан байдаг. Иймд Хятадын зарим хэвлэл гэрийн тэжээвэр амьтдаа чөлөөтэй явуулах нь хүнд халдвар тараах эрсдэлтэй хэмээн мэдээлсэн юм. Харин Японы Хүрээлэн буй орчны сайд “Тэжээвэр амьтад хүнд халдвар тараасан нотлох баримт байхгүй. Харин эзэд нь амьтадтайгаа хэт ойртохоос болгоомжилж халдвараас сэргийлэх ёстой” гэжээ.  Өмнө нь АНУ, Бельги, Францад тэжээвэр муур халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн юм .

Эх сурвалж:Japan Today

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 37 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 37 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 37 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 37 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 37 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 37 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 37 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 37 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 37 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 37 мин