Хятад Латин Америкийн орнуудад нэг тэрбум ам.долларын зээл олгоно

2020-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад “Ковид-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд нь тусалж  нэг тэрбум ам.долларын зээл олгоно гэдгээ Латин Америкийн орнуудын цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр “Өөрийн орондоо вакцин үйлдвэрлэх нь бүх нийтийн хүртээл болгоход тустай. Тиймээс эдгээр улсууд өөрийн орондоо вакцин үйлдвэрлэхэд нь дэмжлэг болгож нэг тэрбум ам.долларын зээл олгоно” гэжээ. Үүний дараа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Хятадад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Бид БНХАУ-ын Засгийн газар, ерөнхийлөгчид маш их талархаж байна. Цар тахлаас сэргийлэх эмнэлгийн багаж хэрэгслийг бид Хятадаас тусгай үүргийн тусламжийн онгоцоор авч байсан. Харин одоо эм, эмнэлгийн багаж хэрэгсэл авах хангалттай санхүүжилттэй боллоо” гэжээ. Цахим хуралд Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрардаас гадна Аргентин, Барбадос, Чили, Колумб, Коста Рика, Панам, Эквадор, Перугийн мэргэжилтнүүд оролцжээ. Энэ үеэр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Хятад Латин Америк, Карибын тэнгисийн орнууд хамтдаа энэ аюулын эсрэг зогсох ёстой. Цар тахалтай тэмцэхийн тулд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, олон талт үзэл баримтлалыг  бэхжүүлэх хамтын нийгэмлэг байгуулна” гэв. Тавдугаар сарын сүүлээр Латин Америк коронавирусын тархалтын голомт болж байсан. Харин сүүлийн долоо хоногийн мэдээгээр Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд нь нас баралтаараа АНУ, Канадыг давж байна гэж  Жонн Хопкинсийн их сургууль мэдээлжээ.

Эх сурвалж: CNN                                                                 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 22 мин