Б.ДОЛЖИНЖАВ
Их Британи улс коронавирусын халдвартай хүмүүсийн тусгаарлах хугацааг 10 хоног болгож нэмэхээр ярилцаж байна. Тус улсын сайд нар вирусын тархалтын хоёр дахь давалгаанаас сэргийлж ийм шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Учир нь сүүлийн үед халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдол их гарах болсон нь олон хүнд тараах эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор Их Британид ханиалгах, өндөр халуурах, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрвэл долоо хоног гэртээ тусгаарлагдаж, гэр бүлийн бусад гишүүн өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж, гэрээс гарахгүй байх дүрэм үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар Их Британид 300 гаруй мянган хүн халдвар авч, 45 мянган хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC