Хабаровск мужийн иргэд  21 хоног жагсаж байна

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Хабаровск мужийн захирагчаар 2018 оны сонгуулиар сонгогдсон Сергей Фургалыг аллагын хэрэгт буруутган энэ сарын 10-нд баривчилсан. Тэгвэл энэ баривчилгааг эсэргүүцэн мужийн иргэд Засгийн газрын байрны урд талд байрлах Ленинийн талбайд гурав дахь долоо хоногтоо жагсаж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн жагсаал чөлөөт сэтгүүлч, блогчид, Кремлийн удирдлагад байдаг телевизүүдийн хэрэглэгчдийг нэгтгэн 100 мянга болтлоо хүрээгээ тэлжээ.  Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн нэгдэхэд 50 настай Фургалыг ажлаас нь чөлөөлж, оронд  нь 39 настай Михайль Дегтярёвыг захирагчаар томилсон нь жагсагчдын уурыг улам хүргэсэн юм.   Учир нь Михайль, Фургалын харьяалагддаг Оросын Либерал Ардчилсан  намын гишүүн боловч хэзээ ч Хабаровск мужид амьдарч байгаагүй юм. Оросын хуулиар жагсагчид эрх баригчдаас урьдчилан зөвшөөрөл авах ёстой. Эрх баригчид Хабаровск мужийн иргэдийг тайван жагсаал явуулахыг зөвшөөрсөн ч  цар тахлыг далимдуулан хөл хорио тогтоогоод байна.  Хэдийгээр хөл хорио тогтоож, иргэдийг торгож байгаа ч тэд  жагссаар байгаа төдийгүй  баривчлахыг оролдвол галдан шатаах болно гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 58 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин