АНУ цахимаар хичээллэх бол гадаад оюутнуудаа хүлээж авахгүй

2020-07-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

Гадаадын өндөр хөгжилтэй оронд их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын хувьд ирэх хичээлийн жилд цахимаар хичээллэх, танхимаар суралцах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч олон орны  их, дээд сургуулиудын удирдлагууд  гадаад оюутнуудаа хүлээж авах уу, үгүй юу. 
Хэрэв хүлээж авах бол шинэ коронавирусын халдварын тархалт өндөр байгаа энэ үед ямар журмаар яаж хичээллэх ёстой вэ гэдгийг хэлэлцэж байна. Ихэнх сургууль гадаад оюутнуудаа хүлээж авахын тулд  ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө бууруулах бодлого баримтална гэдгээ хэлж байна. Энэ нь цаашид гадаад улсад боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудын шийдвэрт  чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа аж. 
Одоогоор зарим орны Засгийн газар цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай холбогдуулан бага, дунд, ахлах сургуулиудаа аажмаар нээхээр төлөвлөж байна. Харин их, дээд сургуулиудын хувьд ямар зохицуулалттай хичээллэх нь одоогоор тодорхой бус байна. Зарим орны мэдээллийг сонирхвол АНУ цахимаар хичээллэх бол шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байна. 
Тухайлбал, АНУ ирэх намар 100 хувь цахимаар хичээллэх их сургуульд шинээр элссэн гадаадын оюутнуудыг хүлээж авахгүй гэж тус улсын Цагаачлал, гаалийн хяналтын газар /ICE/ баасан гаригт мэдэгдсэн байна.  
Харин цахимаар хичээлээ заана гэдгээ мэдэгдсэн АНУ-ын их сургуулиудад хэдийнэ суралцаж эхэлсэн оюутнуудыг тус улсад үлдэхийг зөвшөөрөх ажээ. 
Мөн Австралийн их сургуулиуд энэ асуудлыг бас хэлэлцэж байгаа ч тодорхой шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Ямартай ч  Австрали улсын Канберра их сургууль болон Австралийн үндэсний их сургуулиуд хамтран гадаад оюутнууддаа зориулан  онгоц нисгэх хүсэлтэй байгаагаа Засгийн газартаа мэдэгджээ. Тус улсад коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнээс хилээ хаасан байгаа учраас гадаад оюутнууд нь Австралийн хилээр нэвтрэх боломжгүй байгаа юм.Иймд долдугаар сарын дунд үед дээрх хоёр сургуулийн 350 орчим гадаад оюутныг сургуулийнх нь кампуст буцаан авчирах төлөвлөгөөтэй байгаа аж. 
Хэрэв тэгж чадвал тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хичээлийн шинэ жил эхлэхэд сургуульдаа орох боломжтой болж байгааг хэлж байсан юм. Энэ төлөвлөгөөг тус улсын Засгийн газраас зөвшөөрөх ёстой. Эрх мэдэлтнүүдээс нааштай шийдвэрийг хүлээж байгаагаа тус сургуулийн удирдлагууд онцолжээ. Энэ тухай Канберра их сургуулийн дэд захирал Пэдди Никсон хэлэхдээ “Бид бүхий л талын аюулгүй байдлыг ханган мөрдөж оюутнуудаа эргүүлэн авчирахыг хичээнэ” гэсэн  байна. Гадаад оюутнууд нь Австралийн их, дээд сургуулиудын орлогын гол эх үүсвэр байдаг. Хилийн хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш 16 тэрбум ам.долларын алдагдалтай байсан ажээ.  Энд нэг зүйлийг онцлоход Австралийн  ерөнхий сайд хилээ 2021 оныг хүртэл нээхгүй байх төлөвтэй байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин