Хятадын компаниудыг АНУ-аас бүтээгдэхүүн худалдан авахыг хориглолоо

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

АНУ Хятадын 11 компанийг тус улсын технологи болон бусад барааг худалдан авахыг хориглолоо. Энэ нь Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой юм. Хятадын Шинжаан мужид АНУ-ын зарим иргэн уйгур болон исламын шашинтнуудтай хамт албадан хөдөлмөр эрхэлдэг гэж эрх баригчид мэдэгдлээ. АНУ-ын Худалдааны яамны гаргасан жагсаалтад  гэрийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд болон биотехнологийн фирмүүд багтжээ. Жагсаалтад орсон компаниуд “Apple”, “Calvin Klein”, “Nike” болон бусад том компанитай хамтран ажилладаг байжээ. “АНУ хүний эрхийг далимдуулан экспортод хориг тавьж байгаа нь олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчиж, Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, ашиг сонирхолд нь хор учруулж буй хэрэг юм” гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин ярьжээ. Сүүлийн долоо хоногт Вашингтон Хятадаас оруулж ирэх бүтээгдэхүүнийхээ хоригийг улам чангатгажээ. 
Энэ сарын 1-ний байдлаар Шинжаанаас оруулж ирсэн 13 тонн үс арчилгааны бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Долоо хоногийн дараа АНУ-ын Сангийн яам Хятадын Коммунист намын дөрвөн гишүүн, Шинжааны олон нийтийн аюулгүй байдлын товчоонд Шинжааны цөөнхийн эсрэг гаргасан хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ. Хятад, АНУ-ын хоорондох худалдаа, технологийн маргаан улам хурцдаж байгаа нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

6 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

6 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 34 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 40 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин