Хятад АНУ-ын тулгасан шаардлагыг сөрж байна

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

 

Дамдины ЭНХЭЭ

 

"РИА Новости" агентлагт тоймч Иван Даниловын бичснийг орчуулан хүргэв.

 

Вашингтоны сенатын болон конгрессийн гишүүдийн тулгасан шаардлагыг Бээжин сөргөөр хүлээж авлаа. Нийтээр мэдэх америк зарчмыг давтан хэрэглэвээс “улс төрийн алан хядагчтай (террорист) хэзээ ч хэлэлцээр бүү хий” гэх чиг хандлагыг АНУ-ын өөрийнх нь эсрэг хэрэглэжээ гэж хэлж болох юм. Хонгконгийн аюулгүй байдлын тухай гэх хуулийг баталсан явдал бол энэ хуулийг батлуулахгүйн тулд сенатын болон конгрессийн гишүүд хориг тогтооно гэдгээр сүрдүүлж байсан бөгөөд Вашингтоны зүгээс хориг тогтоох эрсдэлийг хүлээн авахад Хятад улс бэлэн гэдгээ харуулсан хэрэг боллоо хэмээн Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Томоор авч үзвэл, Бээжингийн удирдагчдын хувьд нэг бол дарамт шахалтад бууж өгч, улс орныхоо өмнөд хэсэгт жинхэнэ салан тусгаарласан хаалттай бүс нутагтай болох эсвэл хоригийг сөрж, гэхдээ Хятадын өөрийн үндэсний ухамсрын хувьд маш чухал улс орныхоо нэгдмэл байдлыг хадгалж үлдэх гэсэн хоёр л сонголт байв. Энэ шийдвэрийг шүүмжлэгчид “дэлхийн санхүүгийн төв болсон Хонгконгийн эдийн засгийн сүйрлийн” сэдвийг улам бүр хүчтэй дэвэргэж байгаа. Энэ бол улс төрийн болон эдийн засгийн үзэл бодлын үүднээс хийх сонголт байсан. Эдийн засагт хохиролтой улс төрд ашигтай хийсэн энэ сонголт бодит байдалд нийцэхгүй байна хэмээн онцлох болно. Улс орныг задалж, хуваагдалд оруулах үйл явцыг шууд яг одоо Хонгконгт зогсоохгүйгээс үүдэх эдийн засгийн хор хохирлыг эдийн засгийн түр зуурын ямар ч ашиг олз нөхөж чадахгүйд л асуудлын учир оршиж байна.

Нөгөөтэйгүүр, уг хууль бол барууны түншүүд зохион байгуулахдаа гаргууд гаршсан “өнгөт хувьсгал”-ын эсрэг авах арга хэмжээг огт тусгаагүй байсан Хонгконгийн хууль тогтоох тогтолцооны илэрхий эмзэг цоорхойг хааж байгаа хэрэг гэж том утгаар нь үзэж болно.

Үндэсний түвшинд хууль тогтоомждоо засвар оруулахыг зогсоохын тулд Оросын эсрэг үзэлт сенатч Майкл Рубиогоос эхлэн Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб хүртэлх барууныхны улангассан хамтын галзуурал нь “өнгөт хувьсгалын” утсан хүүхэлдэй тоглуулагч нар бусад улс орон дахь зорилтот бүлгийнхээ болон өөрсдийн талыг баримтлагчдын хамгийн гол онцлогийг ойлгож байдагтай холбоотой юм.

“Дэглэмийн гэмт хэрэг үйлдсэний төлөө шан хүртэх, гэмээ цайруулах” (ямар дэглэмийн байх нь чухал биш, чухал нь шан хүртээх, гэм цайруулах үйлдлийг АНУ - ын Төрийн департамент болон тэдний томилсон “үзэл суртлын өндөр албан тушаалтнууд” хариуцан хэрэгжүүлдэг) зэрэг “барууны бусад үнэт зүйл” болон барууныг үг дуугүй дагах талыг баримтлагчид өөрсдийн үйлдсэн хэргийн төлөө ямар ч зэм шийтгэл хүлээхгүй тохиолдолд тэд гудамж, замыг хаасан бэхлэлт хаалт босгох, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахад бэлэн байдаг. Өөрийнхөө үзэл бодлын төлөө сэтгэл зовохыг огтхон ч хүсдэггүйгээрээ “улбар шар”, “шүхэртэй”, “өнгөт”, “намгийн” гэх хувьсгалын талынхан өнгөрсөн эрин үеийн хувьсгалчдаас (үзэл суртлын янз бүрийн чиг баримжаа бүхий) эрс ялгаатай.

Хоригдол зөөдөг автомашинд үе үе ачигдахаас илүүг тэд зөвшөөрдөггүй.

Тэгэхээр америк маягийн үймээн самуун, эсвэл салан тусгаарлах хөдөлгөөнд оролцохыг өгсөж урууддаг нийгмийг цахилгаан шаттай зүйрлэж болох юм. Тухайлбал, бүх зүйл бүтэмжтэй болбол нийгмийн статусаа огцом дээшлүүлж, нутаг нэгтнүүдээ илүү идэвхтэй тонон дээрэмдэнэ. Харин огт бүтэлгүйтвэл "New York Times" сонины хуудсанд өөрийг нь шагшин магтсан өгүүллээр сэтгэл хангалуун явах болно.

Салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, төр, засгийг хорлон бусниулах зорилгоор гадаадын байгууллагатай хамтран ажилласны төлөө эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлэх зүйл, заалт бүхий хуулийг батласнаар Америкийн болон Хонгконгийн зарим бүтэц ивээн тэтгэх үйл ажиллагаагаа зогсооход хүрэхгүй гэж бодож болох юм. Гэхдээ баримт өөр дүр зураг харуулж байна. “Өнгөт” хувьсгалчид мөнгө, эрх мэдэл, тохь тух, хавтгайруулсан нийгмийн дэмжлэг хүсч байна. Тохь тухгүй болмогц улс төрийн амьдралд оролцох тэдний хүсэл сонирхол шалдаа буутал унаж байна.

Юутай ч хууль батлагдсан тухай сураг чимээ анх гарах үеэр Хонгконгийг салан тусгаарлах болон “ардчиллын бусад үнэт зүйлийн” төлөө тэмцэгчдийн хийсэн эрс шийдэмгий үйлдлийг БНХАУ-ын гадаад улс төрийн бодлогын хэвлэл "Global Times" сонинд тоочин дурджээ. “Хонгконгийн нутаг дэвсгэр дэх Америкийн хууль ёсны ашиг сонирхлын төлөө хамгаас зартай тэмцэгч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын толгойлогч, Рубио, Коттон гэсэн сенатын гишүүдийн болон CNN, Washington Post-ын хайртай хүн болох Жошуа Вонг улс төрийн бүхий л албан тушаалаасаа эрс шийдэмгий бууж, өөрийнхөө үүсгэн байгуулсан улс төрийн байгууллагаасаа бусад хоёр удирдагчийнхаа хамт гарч, үндсэндээ Хонгконгийн салан тусгаарлагчдын гол бүтцийг толгойлох эзэнгүй болгожээ. Салан тусгаарлах "Hong Kong Independence Union" хөдөлгөөний удирдагч шууд Европ руу зугатан гарчээ. Бээжингийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үнэлгээгээр Хятадын эсрэг улс төрийн хөдөлгөөний нууц ноёдын нэг болох Хонгконгийн засгийн газрын ерөнхий сайд асан, хатагтай Ансон Чан улс төрийн амьдралыг орхиж байгаагаа мэдэгдэв.

Олны танил зарим зохиолч, тэр бүү хэл системийн сөрөг хүчний төлөөлөгчид хүртэл салан тусгаарлагчдыг шүүмжилж, эсвэл улс төрийн амьдралыг орхиж байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү хууль хараахан хэрэгжиж эхлээгүй байхад үр дүн нь бүхий л өнгө төрхөөрөө аль хэдийнэ гарч эхэлжээ.

Хэдийгээр олон улсын харилцаанд хурцадмал байдал, дуулиан шуугиан бий болгохгүйн үүднээс иймэрхүү маягийн улс төрийн хийгээд дипломат мэдэгдэл хийх нь зүйд нийцэхгүй боловч барууны улс төрийн лидерүүдийн зүгээс төдийгүй цэргийн түшмэлүүдийн зүгээс Хятадыг шүүмжилж байгаа нь дээрх хуулийг баталсантай холбогдуулан хүлээж болох бас нэгэн өөр үр дүн болж байна. Тухайлбал, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Манай үнэт зүйл болох ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг Хятад улс хуваалцдаггүй болох нь тодорхой байна” (ВВС -гийн эшлэл)-хэмээн мэдэгдсэнийг хурцадмал байдал, дуулиан шуугиан бий болгохыг хүсч байна гэлтэй.

Одоо барууныхны Хонгконгод хийхийг хүсч, Хятадын дотоод хэрэгт оролцохыг эрмэлзэж байгаа бүхэн бол “Крымын төлөө” гэх шалтгаанаар Орос улсын эсрэг хориг тогтоосон явдал үнэн хэрэгтээ Орос улсын ямар нэг үйлдэлтэй ямар ч холбоо хамааралгүй болохыг харуулсан бас нэгэн нотолгоо. Ирээдүйд гарцаагүй тогтоох “Хонгконгийн” хориг арга хэмжээ ч мөн адил Хятадын энэ тусгай бүс нутагт албан ёсны Бээжингийн явуулж байгаа үйлдэлтэй ямар ч холбоо хамааралгүй юм.

Зовж зүдэрч байгаа цөөнхийн эрхийг хамгаалах, аль эсвэл тодорхой бүс нутгийн салан тусгаарлагчдыг хамгаалах гэх мэтээр дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, хориг тавих эвтэйхэн далим шалтгийг ямар ч тохиолдолд олсоор байх болно. Тийм болохоор бид ч, хятадууд ч шинэ хоригийг угтуулж өөрсдийгөө бэлтгэх цаг өнөөдөр нэгэнт болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 49 мин