Жонн Роберт Льюс 80 насандаа таалал төгслөө

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших


 

Б.ДОЛЖИНЖАВ

Алабама мужийн Селма хотод 1965 оны гуравдугаар сард болсон санал өгөх эрхийн төлөөх иргэний хөдөлгөөнийг удирдан оролцож, цагдаагийн ажилтнуудад харгис хэрцгийгээр зодуулсан ч амьд үлдэж АНУ-ын конгрессын гишүүн болсон  Жонн Роберт Льюс зургаан сар хорт хавдартайгаа тэмцсний эцэст өнгөрсөн бямба гаригт 80 насандаа таалал төгслөө. Калифорнийн Ардчилсан намын танхимын дарга Нэнси Пелоси “Өнөөдөр америкчууд бид манай улсын түүхэн дэх хамгийн гайхалтай баатруудын нэг Жонн Льюсыг алдсанд үнэхээр их гашуудаж байна” гэжээ. Тэрээр өнгөрсөн оны арванхоёдугаар сард нойр булчин хорт хавдраар оношлогдсноо зарлаж, өвчинтэйгээ тэмцэхээ амласан юм. Тухайн үед “Би эрх чөлөө, хүний эрх, тэгш байдлын төлөө бүх амьдралынхаа турш тэмцсэн. Гэхдээ одоо надад тулгарсан шиг ийм тэмцэлтэй өмнө нь таарч байсангүй” гэж хэлж байсан юм. Жонн Роберт Льюс 1981 онд Атланта хотын зөвлөлд , зургаан жилийн дараа конгрессд сонгогдсон. Вашингтоноос сонгогдоод ядуурлын эсрэг тэмцэх, залуу үеийнхний эрүүл мэнд, боловсролыг сайжруулахад анхааран ажилласан. Мөн  иргэний эрхийн хөдөлгөөний тухай бичсэн цуврал номоороо үндэсний шилдэг номын шагнал хүртсэн юм. 1940 оны хоёрдугаар сарын 21-нд Алабама мужийн Трояд төрсөн тэрээр Африк хүн АНУ-ын ерөнхийлөгч болохыг харахын тулд амьдарсан тухайгаа ярьж байсан юм. Жонн Льюс 2011 онд үндэсний хамгийн нэр хүндтэй шагнал ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалийг АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгчөөс авсан юм. Түүний дурсгалд зориулж Барак Обама “ Тэр хайртай эх орныхоо төлөө өөрийн амьдралаа эрсдэлд оруулан тэмцсэн. Жонн Льюс бидэнд эрх чөлөө, шударга ёсыг бэлэглэхийн төлөө зүтгэж, хойч үедээ асар их урам зоригийг бэлэглэсэн” гэжээ. Мөн түүний дурсгалд зориулан Дональд Трамд бямба гаригт Цагаан Ордны тугаа буулгасан юм.

Эх сурвалж: CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин