Б.Бямбасайханы өмгөөлөгч мэдээлэл хийнэ

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Оюутолгойн болон “Дубайн гэрээ”-тэй холбоотой  Ерөнхий сайд асан С.Баяр нарын  хэрэгт хамт шүүгдэж буй  Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт  өнөөдөр 12:30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.  Тэрээр шүүх хурлын явцын тухайд  "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж,  ажлаа хийсэн хүн" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболдын хамтаар  Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамжийг биелүүлж  “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр шүүгдэж байна. Тэгвэл дээрх 99 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргасан  “ДМ” нэгдлийн  нэхэмжлэлийг анхан шатны  шүүх  хангаж шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

16 цаг 24 мин
Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

16 цаг 30 мин
Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

16 цаг 42 мин
Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

16 цаг 57 мин
Хууль:Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Уржигдар 15 цаг 44 мин
Хууль: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Уржигдар 15 цаг 41 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Уржигдар 15 цаг 39 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

Уржигдар 15 цаг 36 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Уржигдар 15 цаг 24 мин