“Ковид-19”: Энэтхэгт “Remdesivir” эмийн үнэ нэмэгдэв

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын эм үйлдвэрлэлийн том компани “Gilead Sciences”-ийн Эболаг эмчлэхэд зориулж үйлдвэрлэсэн “Remdesivir” эмийг коронавирусын эсрэг хамгийн үр дүнтэй хэмээн үзэж дэлхий нийтээр эмчилгээндээ ашиглаж байна. Энэ эм Энэтхэгт хамгийн эрэлттэй байгаа бөгөөд Делигийн хар зах дээр худалдаалагдаж эхлээд богино хугацаанд дуусчээ. Үүнтэй холбогдуулан үнэ нь хэд дахин нэмэгдэж, улмаар өвчтөнүүд худалдан авч чадахгүйд хүрсэн байна. Энэ талаар хуучин Делигийн эмийн санч “Бид гурван хуруу шил эмийг 30 мянган рупигээр зардаг. Нэг хуруу шилний үндсэн үнэ 5400 рупи ч өвчтөн 5-6 хуруу шил эмийг тогтмол хэрэглэх ёстой. Гэтэл зарим газар ганц хуруу шил эмийг 38 мянган рупигээр зарж байна” гэж ярьжээ. Харин Делигийн оршин суугч “Нагац ахдаа хоёр өдөр хэрэглэх эм авахын тулд 50 дэлгүүрээр орсон. Тэд бүгд нэг хуруу шил эмийг 2-3 дахин нэмсэн үнээр авахыг санал болгосон. Хайртай хүнийхээ амийг аврахын тулд удаан хугацаанд хадгалсан мөнгөө эмэнд зарцуулаад дуусч байна” гэжээ. Нэг хуруу шил эмний үнэ 5400 рупиг Монгол төгрөгт шилжүүлвэл 200 гаруй мянган төгрөг болно.

Энэтхэг улс халдварын тоогоороо ОХУ-ыг давж гуравдугаарт бичигдлээ. Тус улсад өчигдрийн байдлаар 743 мянган хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн нас барсан байна. Тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан “Remdesivir” эмийн үнэ долоо дахин нэмэгдсэн төдийгүй зарим эмийн санд дуусаад байгаа юм. Энэ эмийг үйлдвэрлэх эрхтэй дөрвөн үйлдвэр байдаг ч нэг нь л хурдан хугацаанд үйлдвэрлэх боломжтой юм. Энэ үйлдвэр таван улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг боловч дотоодынхоо хэрэгцээг хангахад хүндрэлтэй болжээ. Энэтхэгийн химичдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ражив Шинхал “Ирэх саруудад тархалт улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай. Хэрэв хэн нэгэн хүн “Remdesivir”-ийг хууль бусаар худалдаалахыг завдвал Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдалд халдсан хэмээн шийтгэл ногдуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.9  ПҮРЭВ № 133 (6358)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 55 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 55 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 55 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 55 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 55 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 55 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 55 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 55 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 55 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 55 мин