Фото: Иволгин дацангийн хэвлэлийн алба
Д.АРИУН
Москва-Улаан-Үд хотын хооронд чартерын нислэг нээгдэхийн өмнө ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Буриадад зочилжээ. Тэрээр жуулчдын очих дуртай дурсгалт газруудтай танилцсаны нэг нь Оросын буддизмын төв болох Иволгин дацан оржээ. Хийдийн хамба лам Аюур Цырендиков, Буддын их сургуулийн дэд захирал Жаргал Дугданов нар Ростуризм-ын тэргүүнтэй уулзаж, тус хийдийг зорин ирэх жуулчид, мөргөлчид болон хийдийн дэд бүтцийн талаар ярилцсан байна.
Буриадын нийслэл Улаан-Үд рүү Москвагаас нисэх жуулчдад зориулсан чартерын нислэг долдугаар сарын 5-наас эхэлж байгаа аж.
ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Зарина Догузова нь 1985 онд Өмнөд Осетиний Цхинвал хотод төрсөн. 2008 онд Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг төгссөн. 2008 оноос ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанд ажиллажээ. Харин 2012-2019 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас Ростуризм-ыг удирдах болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn