Москва-Улаан-Үдийн чартерын  нислэгээр 160 жуулчин Буриад иржээ

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

ОХУ-д коронавирусын нөхцөл байдал гайгүй болж байгаатай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг сэргээх алхамууд хийгдэж байгаагийн нэг нь шууд нислэгүүд юм. Буриадын нийслэл Улаан-Үд рүү жуулчдад зориулсан чартерын нислэг долдугаар сарын 5-наас эхэлж байгаа аж. Москва-Улаан-Үдийн эхний нислэгээр 160 жуулчин Буриад ирсэн бөгөөд Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын TUI аялал жуулчлалын оператор компани зохион байгуулжээ. Москва, Санкт-Петербург болон бусад хотоос Буриадыг үзэж, Байгал нуурт амрахыг хүссэн  жуулчид багтжээ.

Буриад нь олон үндэстний бүгд найрамдах улс гэдгээрээ түүх соёлын өвөрмөц дурсгалууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах сонирхолтой хөтөлбөрийг жуулчдад санал болгодог. Буриадад аялах хөтөлбөрт буддын шашны төв Иволгин хийд, үхэшгүй мөнх Итгэлт хамбад мөргөх, буддын шашны соёл уламжлалтай танилцах аялал заавал багтдаг. Мөн дэлхийд гайхагддаг Байгал нуураар аялах аялал зайлшгүй ордог билээ.

Москвагаас энэ зун ес  хоногт нэг удаа давтамжтайгаар Буриад руу  аялах аяллыг зохион байгуулж, ирэх есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд 1700 гаруй жуулчинд үйлчилнэ гэдэг тооцоог зохион байгуулагчид гаргасан байна.  

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин