Сонгуулиар намын жагсаалтад эмэгтэйчүүдийг 25 хувь оруулах өөрчлөлтийг Гүржийн парламент дэмжив

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Квотын ийм хуваарилалт 2032 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ажээ-

 

Д.ЭНХЭЭ

Удахгүй болох сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргахдаа дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй нэр дэвшигч байхаар улс төрийн намуудад үүрэг болгосон Сонгуулийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Гүржийн парламент өнгөрсөн лхагва гаригт анхны хэлэлцүүлгээр дэмжив. Хууль тогтоох байгууллагын сайтаар хуралдааны явцыг шууд дамжуулсан байна.

"Энэ бол суурь өөрчлөлт. Чухал заалт бүхий хуулийн төслийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн товчооны (БДИПЧ/ОБСЕ) зөвлөмжийг үндэслэн боловсруулсан. Сонгуулийг илүү сайн орчинд явуулахыг хангах төрөл бүрийн чухал хэм хэмжээнд хамаарах асуудал юм л даа. Энэ бол дэвшилттэй өөрчлөлтүүд, энэ утгаар авч үзвэл тэдний дэмжлэг чухал байсан шүү” – хэмээн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, парламентын гишүүн Ираклий Кобахидзе санал хураалтын үр дүнг нэгтгэж, сэтгүүлчидтэй уулзахдаа хэлэв.

Квотын ийм хуваарилалт 2032 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ажээ. Парламентын сонгуульд оролцох намууд дөрөвний нэгд нь эмэгтэйчүүд байхаар нэр дэвшигчдийн жагсаалтаа үйлдэж байх ёстой болж байна. Орон нутгийн засгийн эрх барих сонгуульд оролцогчид 50 хувьд нь эмэгтэйчүүд байхаар нэр дэвшигчдийн жагсаалтаа гаргана.

Хэлэлцэж байгаа өөрчлөлтөд мөн улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх шинэ аргачлалыг тусгаж байгаа аж. Тухайлбал, аль нэг нам сонгуульд 50 мянгаас илүүгүй санал авбал Сонгуулийн төв комисс тухайн намд авсан санал тус бүрд нь 15 лари (0,04 гаруй ам. доллар) олгоно. Хэрвээ тухайн нам 50 мянгаас илүү санал авбал санал тус бүрд 5 лари (0,01 гаруй ам. доллар) олгоно. Үүнээс өмнө парламентын болон орон нутгийн сонгуульд 3 - аас доошгүй хувийн санал авсан намууд л санхүүжилт авдаг байсан.

Нэмэлт өөрчлөлтөд мөн сонгуулийн өмнөх сурталчилгааны үнэ төлбөргүй эфирийн цагийн асуудлыг тусгажээ. Өмнөх сонгуулиар гурваас доошгүй хувийн санал авсан намууд телевизийн сувгаар үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах эрх эдлэхийг хуулийн төсөлд тусгасан байна. Үүнээс гадна аль нэг намын ухуулагч, дэмжигч нарыг санал өгөх хэсэг рүү 25 м-ээс бага зайд ойртох, сонгогчдоос хэний төлөө санал өгөх гэж байгааг асуухыг тус тус хоригложээ. Сонгуулийн хэсэг нээгдэхээс 8 цагаас өмнө болон санал хураалт дуусах хүртэл ухуулга сурталчилгаа хийхийг хоригложээ.

Үндсэн хуульд заасан ёсоор өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах жилийн аравдугаар сарын сүүлийн бямба гаригт парламентын ээлжит сонгууль явуулна. Сонгууль энэ онд аравдугаар сарын 31-нд болно. 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн товчооны (БДИПЧ/ОБСЕ) зөвлөмжийг үндэслэж, мөн ирэх сонгуульд 150 гишүүний 120-ыг пропорционал, үлдсэн 30-ыг можаритар тогтолцоогоор сонгохоор үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг зургадугаар сарын 29 – нд парламент гурав дахь хэлэлцүүлгээр сайшаасны дараа эдгээр нэмэлт өөрчлөлтийн багц саналыг боловсруулсан ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 14 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин