Орос-Монголын улсын хилийн мэдээллийг ОХУ-ын Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн цэс бүртгэлд оруулсан

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба (Росреестр – Федеральная служба государтсвенной регистрации, кадастра и картографии) Орос-Монголын улсын хилийн үргэлжлэх бүхий л уртын талаарх мэдээллийг үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн цэс бүртгэлд оруулсан тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас баасан гаригт мэдээлжээ.

"Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн цэс бүртгэлд Оросын Холбооны улсын хилийн тухай мэдээлэл байх нь олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг үргэлжлүүлэх, найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд онцгой ач холбогдолтой. Холбогдох мэдээлэлд эдийн засгийн салбаруудын, түүний дотор байр зүйн зураг, атласыг зохиох, шинэчлэхэд хэрэгтэй зүйл байна” хэмээн мэдээлэлд дурдсан байна.

Орос-Монголын хилийн үргэлжлэх нийт урт 3,5 мянган км. Энэ хэсэг Тува, Буриад, Алтайн бүгд найрамдах улс, Байгалийн чанадын хязгаарын нутаг дэвсгэрт оршино.

Орос-Монголын (урьд нь зөвлөлт-монголын) хилийг ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд 1958, 1976 онд байгуулж гарын үсэг зурсан гэрээгээр тогтоосон. Хилийн байдлыг 1987-2001 онд хоёр талын комисс шалгасан. Хилийн байдлыг шалгасан баримт бичгийг Орос улсын Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулсан.

Урьд нь Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн цэс бүртгэлд Латви, Литва, Польш улстай Орос улсын хиллэдэг хэсгийн тухай мэдээлэл оруулжээ. Үүнээс гадна кадастрын танхимаас Амар мужид 1,2 мянган км гаруй, Приморийн хязгаарт 1 мянга гаруй км урт үргэлжилдэг Хятад улстай хиллэдэг Орос улсын хилийн хэсэг, мөн Хойд Солонгос улстай 39,8 км үргэлжилдэг хилийн хэсгийг Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн цэс бүртгэлд тус тус  оруулсан гэж ТАСС агентлагийн мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 6 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 6 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин